Тиймдээ ч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн онц тусгай чуулганд Орос-Украины хямралын асуудлаар санал хураалт удаа дараа явуулахад манай улс түдгэлзсэн. Энэ чинь манай байр суурь шүү дээ. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна гэсэн Үзэл баримтлалын нөгөө чухал заалтаа энд дахин давтан тэмдэглэе.
Нэг сарын драм өндөрлөлөө. Одоо түүнийг албажуулах л үлдлээ. Хүсэл хясал тээсэн “1984.08.23” тулж ирлээ. Одоо хэрхэн албажуулах вэ? Мэдээж МАХН-ын Төв Хорооны ээлжит бус бүгд хурлыг зарлан хуралдуулна. Дараа нь АИХ-ын ээлжит бус чуулган залгана. Тэр бүгд хурал, чуулганы уур амьсгал ямар байх нь тодорхой.
#чөлөөт цаг
#нийтлэл
70:27 гэдэг нь 70 жил, түүнээс хойшхи 27 жил гэсэн ухаантай.
Гаднаас тавьж буй бүх хоригийг 1) зэвсгийн аж үйлдвэр, 2) байгалийн хий, 3) газрын тосны экспортоор нөхнө гэдэг нь алдсанаа эргүүлж нөхөх үнэмлэхүй зөв хэлбэр биш л болов уу, орчин үеийн эдийн засагчдын үзэж байгаагаар. АНУ, Европын Холбоо, G-7, ОУВС, Дэлхийн Банк нийлээд хориг тавьж буй, хөгжиж буй орнуудыг тэд шахна, эсвэл тэдгээр орнууд нь Оросоос маш хямд, доод үнээр худалдан авахыг оролдоно гэж тооцоолбол рецесс Орост гарцаагүй. ОХУ-ын Сангийн яамны стратегийн төлөвлөлтийн газрын захирал Максим Орешкин гэдэг хүний тооцоо Д.Медведевийнхээс шал өөр дүр зургийг бидний өмнө харуулж байна. Тэрээр Орос орон эдийн засгийн рецесст орлоо хэмээн шууд дүгнэжээ.
Тав дахь Ерөнхийлөгч маань Гиннесийн номд орох байх шүү. Богино хугацаанд олон мянган одон тэмдэг шагнал тарааснаараа. Манайхан хөөцөлдөөд тоо баримтыг нь бүрдүүлээд Гиннесийн номын редакцид өгчихөд бараг болчих юм биш үү? Гэм нь англи хэл рүү хөрвүүлээд нөгөө талд ойлгуулна гэдэг ёстой гачлантай. Ертөнцөд Монгол, Хойд Солонгост л коммунист утгаараа, бэлгэдлээрээ, гуншин, хэллэгээрээ оршиж байгаа одон медаль, шагналуудыг дэлхий дахинд ойлгуулна гэдэг хамгийн том нээнтэг.