Дипломатчийн хөрөг нийтлэл
Монголчууд биднээр ажил хийлгэж, бид хөдөлмөрөө мөнгөөр үнэлүүлж, амьдрал ахуй нь босоосой сайжраасай, нарийвчилбал иргэн бүр мөнгөн орлоготой, тэр нь өсч үржиж байдаг, иргэн бүр өмч хөрөнгөтэй (харамлах хайрлах хэмжээнд) байгаасай, тэгсэн цагт тэр л Засгийн газар, эрх баригч түүхнээ мөнхрөн үлдэнэ гэдгийг Ли Куан Ю-гаар дахин жишээлэх гэж байна.
Явж явж эх орны маань иргэдийн дийлэнхи нь жолооч, худалдагч, нийтийн хоол гэсэн хоёр гуравхан мэргэжил сонгочихтой зэрэг энэ улс хөгжих үү? Улсын сан арвижих уу? Мөнгө босох уу? Бид дэлхийн олон бизнест эрх тэгш, нүүр бардам оролцох уу? Сайн бод доо! Нэр хүнд байх уу?
Хоёр нийгэм, хоёр гүрний тухай хар ба цагаан. Нэг нь авторитари–эзэнт гүрний авир төрх, нөгөө нь ардчилсан–зах зээлийн сонгодог харилцаа бүхий бас нэг гүрний авир төрх. Үнэхээр хар ба цагаан, өдөр ба шөнийн их ялгаа. Ямар ялгаа вэ? Энгийнээр ойлгуулахыг хичээе!
Өчигдөржингөө гадаад сувгуудаар шувтан Афганистаныг харууллаа. Талибан гэх мангасаас дэлхий нийтээрээ айн чичэрч, хэлж мэдэхгүй аюулын өмнө мэгдэж суугаа дүр зураг. Өөрөөр юу гэж дүгнэх юм? Одоо хэлж ярьж бичиж шуугиж байгаа биш ч эцсийн найдвар Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ), тэр дундаа Орос, Хятад хоёр байгаасай гэсэн чин хүсэл энд тэндээс ганц нэгээрээ цухалзах боллоо. Барууны ганц нэг сайт, хэвлэл, судлаачид бичээд таамаглаад эхэлсэн.