Баярхүү

@bayarkhuu
793
нийтлэл
25,562,503
уншигдсан
6,098
сэтгэгдэл


МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА

Олон удаагийн Төрийн айлчлалд дагалдан явсан, бэлтгэл ажилд нь ба явцад нь гар бие оролцсон, бодлого төлөвлөлт, мэдээлэл-дүн шинжилгээнийх нь ажлыг хийлцэж явсны хувьд би ийм нэгэн гарчиг сонгоод Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк улсад хийсэн Төрийн айлчлалыг дүгнэн бичихийг зорилоо.

Шаналахыг хүсэхгүй бол атаархахын хэрэггүй

Чамаас илүү амжилт гаргасан хүнийг үзэн ядаж, байж сууж чадахгүй байгаа бол өөрийгөө хар атаархлын хүлээсэнд баглагджээ гэж мэд. Хар атаархлын хорыг сэтгэлдээ бүү үүсгэ. Яагаад гэвэл хар атаархлын хор чиний урагшлах замд тээг болон хөндөлсөхөөс өөр юуг ч авч ирэхгүй.
#чөлөөт цаг #нийтлэл

Манай социализм Beatles-д сөхрөөд уначихлаа гэж үү?

Миний эгэл бус түүхийн нэгээхэн хэсэг өмнөх тэр нийгмийн маань нуралттай цаг хугацааны хувьд салшгүй холбоотой. Тэгж нурсанд нь харамсаад явдаггүй учраас л доорхи түүхийг илэн далангүй, айж эмээлгүй, бүр бахархалтайя бичиж байна. Тэгэхдээ нөгөө ”Гашуун үнэн” гэдэг тодотголоо дахиад л бичсэндээ наах гэж байна.
#нийгэм #нийтлэл

Стратегийн түншлэл тогтоосон Европын анхны улс тодорлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлжээ:–Монгол Улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр төрийн айлчлал хийж байгаад талархаж байна. Энэхүү айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд түүхийн нэгэн шинэ хуудас нээж, ирэх 50 жилийн харилцааны замын зургийг тодорхойлон, хоёр орны харилцааг стратегийн түншлэлд хүргэсэн түүхэн онцгой айлчлал болж байна. Монгол Улс, ХБНГУ-ыг манай гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш, анд нөхөр хэмээн үздэг бөгөөд Герман улс Монгол Улстай стратегийн түншлэл байгуулж байгаа Европын анхны улс болж байгаагаараа онцлог юм гэв.