Баярхүү

@bayarkhuu
793
нийтлэл
25,562,503
уншигдсан
6,098
сэтгэгдэл

Хос хэлтэн монгол болох бэлээхэн жор

Хөгжлийн түлхүүр маань англи хэл биш байгаа? Дунд сургуулийн нийгмийн ухааны хичээлүүдийг эх монгол хэлээр нь, харин байгалийн шинжлэх ухааны бүх хичээлийг шууд англиар заадаг тогтолцоо руу нэн яаралтай шилжмээр байна.

Баялгийн хараал Украин дээр буусан нь энэ юм болов уу?

Уул уурхай, олборлолт, лиценз хэмээн байнга үхэлдэн тэмцэлдэж, тэр хэдийг л хөгжлийн ганц гарц болгочихоод буй манай өнөөгийн улс төрчдөд нэгэн төрлийн дохио сануулга болох болов уу гэж үзээд дээрхи мөрүүдийг тэрлэв.

Тэнгэрлиг үндэстний талаар дахин өгүүлэх нь

Даян дэлхий дээр Иерусалим шиг ариун дагшин хот үгүй хэмээн жүүдүүд өөрсдөө, мусульманчууд, христианчууд нь ярьдаг юм билээ. Анх би 1996 онд энд очиж байлаа. Дараа нь алба амины ажлаар хэд хэдэн удаа очиж, очих тоолондоо өөртөө түүх соёл, үнэт өвийн шинэ зүйл нээж, нэг ёсондоо бол үзээд баршгүй түүхийн өв дотор орж явчихдагсан гэсгээд өнөө цаг руу татан авчирч, яагаад заавал жүүд нарыг устгах гэж дайрдаг цаад шалтгааныг олж тогтоохыг хичээе.

Биньямин Нетаньяху–Энэ цаг үеийн түүхэн баатар

Бид энэ дайнд гурван зорилго тавьж байна. 1) ХАМАС-ыг устгах, 2) Барьцаалагдсан хүмүүсийг буцааж авах, 3) Цаашид Газын зурвас Израильд аюул занал учруулахгүй байхыг баталгаажуулах. Энэ гурван зорилгыг биелүүлэхэд хэн ч бидэнд саад болохгүй –Б.Нетаньяху Газад хийсэн мэдэгдэл.

СССР-ийг мөрөөдөгчдөд зориулсан хэдxэн өчил

Монгол-Зөвлөлтийн найрамдлын сэтгэхүйгээр хандаж болохгүй гэдэг байр суурь маань хэвээрээ. Улирч баларсан тэр түүхээр өнөөдөр сэтгэлээ жигүүрлэж «Шинэ Орос»-ыг харах гэвэл горьдлого чинь унтарч, гуниг гутрал руу гулсах болно, тэгээд ч бодитой олж хараад бодит хамтын ажиллагаа явуулаач ээ гэдэг дээрээ дахин нэг «ухуулга» хийхээр гурван жилийн өмнө бичсэнээ дахин толилуулж байна.

Нэгэн биен дотор хоёр өөр зуун

Шинжлэх ухаанд уран сайханчид тоогоо алдлаа. Түүх бичих нь ч хэмжээ дамжаагүй хөгжлөө. Зохиогоод л байх нь тэр. Сайхан сэтгэлийн үүднээс магтая гэвэл сайхан түүх зохиочихно. Тэр түүх нь уран сайхны кино, уран зохиолын номтой агаар нэгэн буй.