Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөн ирэх хүүдээ эх нь захидаг ганц захиас. Бараг гэрээслэл ч болдог байх. “Хүний дор битгий ороорой!”, “Муугаа бүү үзүүлээрэй!”
Монгол Улсад 18-35 насныхан олуулаа, тэд хүн амын жинтэй хэсэг нь. Хэрэв 2020 онд тийм насны залуус л сонгуулийн хувьсгал хийж чадахгүй бол тэд маань биднээсээ, улс орноосоо бүр алсран одох аюулын өмнө улс гэр маань ирчихээд байна. Эх орноо огцом, эрс өөд татах бололцоог тэдэнд өгөх хэрэгтэй!
Ядуу доройг хүн ойлгоно, хайрлана, хүндэлнэ гэсэн тэнэг гэнэн ойлголтоосоо бид хэзээ салдаг юм бол, бүү мэд? Бид үргэлж зарц гуйлгачин шиг явж яавч болохгүй цаг үе шүү дээ.
Эдийн засгийн гачаал, ажилгүйдэл ядуурал, өвөлжилтийн хүндрэл зэрэг өөрсдөө шийдчихэж өлхөөн чадах хэдхэн сул талаараа эх орноо зольчих санаа сэдэл бүхий хүмүүс Монголд байдаг нь нууц биш. Бэрхшээлээс хөдөлмөрлөж бүтээж, бүтээн байгуулж байж л гарахаас бус Монгол төрийн Гадаад бодлогын үндсэн зарчмуудыг хөсөрдүүлж, гуйвуулж, орвонгоор нь эргүүлж байж гарамгүй.
Монгол Улсын ядуурлын нөхцөл байдлыг албан ёсоор танилцуулсны дараа нийгэмд мэтгэлцээн өрнөөд, наадмын айраг цагаатай нийлээд намжлаа. Гэвч насанд хүрэгч монголчуудын тал хувь нь ажилгүй, ядуу байгаа судалгаа гарлаа. Энэ талаар судлаач-профессор Д.Баярхүүг “Mongolian Economy” сэтгүүлийн редакцад урьж ярилцлаа.