Монголчууд ажил хийхгүйгээр үлгэн салган амьдраад болоод ирсэн буруу дадлыг зоригтой (улс төрийн зориг!) халж чадсан тэр л Засгийн газар түүхнээ мөнхөрнө. Тийм мөнхрөлийг Сингапурт буй болгочихсон учраас би сурталдаад байгаа юм. Цааш нь ч зөндөө бичихээр сэдэв надад байна.
Ард түмнээрээ ажил хийлгэж чадсан анхны Засгийн газар нь хэмээн түүхэнд бичигдээч хэмээн одоогийн эрх баригчиддаа уриалан дуудъя!
Хоёр хөршөөсөө гадна гуравдагч хөрштэй болох нь чухал (бүр ч чухал) гэдгийг 1990-ээд оны эхэн үеийн Монголын төр засаг, улс төрийн намууд зөвөөр олж харж, байр сууриа зөвөөр томъёолсон ба Ж.Бейкер, Т.Кайфу нарын айлчлал түүхэн сэдлийг өгсөн. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жэймс Бейкер Монголд айлчлахдаа “Танайх хоёр хөрштэй орон. Америк танай гуравдагч хөрш байж яагаад болдоггүй юм бэ” гэсэн утгатай үг хэлжээ. Хамгийн нөлөө бүхий орны дипломатч хэлсэн учир судлаачид ч гуравдагч хөршийн бодлогын судалгаанд мордсон, одоо ч судалсаар байна, тэдний нэг нь энд бичиж байна.
“Хуучин хүү” зохиолын хөмөрсөн тогоон доторхи хөдөөгийн байдал, шалдар булдар амьдрал лав бидний аялсан нутагт ийм л дүрслэлтэй байна. Гар утастай, гаднаа портер, 69-тэй, мотоциклтэйг нь эс тооцвол орос-зөвлөлтийн нэрт эрдэмтэн Иван Майскийн 1921 онд бичиж үлдээсэн зарчимлаг залхуу, лойж нурсан Монголын хөдөө 100 жилийн дараа яг хэвээрээ байж байх шиг.
Ажил эрхлэхгүй байх, ажилд тэнцэхгүй байх, түүндээ ичиж зовохгүй улайхгүй байх гэдэг нь бас хэт туйлшралын замаар орсон. Хэт зоргоороо, эрхээрээ хатаж амьдарч байгаагийн л гай. Ажилгүй гээд өлсөж үхэхгүй, хөсөр хаягдахгүй, найз нөхөдгүй болохгүй, ертөнцийн өдрүүдийг яаж ийгээд санжиганаад өнгөрүүлээд байж болдог. Энэ туйлшралыг арилгах цорын ганц арга зам бол ажил эрхлэхгүй зүгээр суусны татвар төлүүлэх
ГУРАВХАН САЯ бодгаль хүн үгэнд, гарт, эвэнд ороход мөн амархан баймаар юм. Төр нь ард түмнээ зөв хянадаг, зөв захирдаг байх нь ардчилалд нь огтоос саад учрахгүйсэн.