Баярхүү

@bayarkhuu
793
нийтлэл
25,562,503
уншигдсан
6,098
сэтгэгдэл

2021 оны хөгжлийн зураглал

2021 оны эхний хагас жилийн тухайд Цагаан сараас хойш л улс төрийн халуурал эхэлнэ. Ялангуяа МАН-ын 100 жилийн ой, ХХХ их хурал нь улс төрийг жинхэнээсээ хөгжөөж дэвэргэнэ. АН-ын тухайд тамганы хэрүүлээ нэг тийш нь болгоод, хууль ёсны даргатай болчихоод намба заагаад суугаад байхад улс төрийн халууралд өртөх, дотроосоо хагарах магадлал багасна.

Өрөлт тавилт нь буруу байршчихаар

Корона гэх нүгэлт вирүс дэлхийг нөмрөөд манай улс бас давхар хэлмэгдээд явж байгаа энэ цаг мөчид эмч, эмнэлэг, сувилагч, эмийн сангийн талаар монголчууд нэгдсэн мэдлэг ойлголттой болж авсан байх. Бас онцгой байдлын алба, цагдаа, цэргээ ч ялгаж танихтайгаа болж авлаа. Хүн ардын тархинд суусан өнгөц мэдлэгийг нь би хэлж байна.

Aвсаархан Төр

Төр авсаархан байх хэрэгтэй гэдгийг монголчууд ярьдаг болсон, хүсдэг болсон, тэгэхдээ хэрхэн хэрэгжүүлэх арга барилаа олоогүй. Тэр 8.2 сая хүн амд 38 мянган төрийн албан хаагч ногддог гэсэн тоо манай 3 сая хүн ардад төдий орчим төрийн албан хаагч ногддог гэсэн хоёр тоон харьцуулалтыг хэргээр хийгээд үзээрэй. “38000:200000”–ямар харагдаж байна?

“Хамгийн сайн халамж бол ажлын байр”

Төр нь төр шиг байж ядуурал гуйранчлал, золбирол, архидалт дээр Төрийн төмөр нүүр гаргаж, хатуурхаж, энэрэлгүй хандаж, энэ ондоо багтаан ядуурлыг үтэр түргэн арилгахыг уриалан дуудаж байна. Ажлын үй түмэн (зуу зуун мянга!) байр руу эрүүл саруул, насанд хүрсэн, сул дэл яваа иргэдээ шахагтун, албадагтун!

Дүн өвлийн нүүрсний хүхрээс зайлах мэргэн арга

Түүхий нүүрс түлүүлэхгүйн төлөө, шахмал түлш түлүүлэхийн төлөө тэмцэж байгаа Засгийн газрыг би буруутгах гээгүй, харин ч хоёр гараа өргөн дэмжинэ. Тууштай, зоригтой дайрч хийгээч ээ, бүү дүлэгнээч хэмээн он солигдож буй мөчид уриалан дуудаж байна. Шинэ оны эхний өдөр амны билэггүй юм ярилаа гэж харааж зүхэхийг чинь тэвчиж хүлцэж чадна. Гэвч хэргээр энэ цаг үеийг тоочиглож байгаад эл нийтлэлээ гаргачихья гэж шийдлээ. Олон хүнд хүрэг, боож үхэх нь боож үхэг, бас санаж сэрэг!

Путин Брежнев биш

Наад захын жишээ. Хойд хөршид коронавирүсийн халдвар гаарч байна, тэндээс халдвар ороод ирлээ. Гэтэл монголчууд түүнд санаа зовинохгүй, бараг л “найрамдлын вирүс” гэхийн наагуур эерүүлэн эелдэгээр хүлээн авна, энэ талаар элдэв юм яривал “хужаа”, “хятадын эрлийз”-ээрээ дуудуулна. Гэтэл өмнөд хөршөөс нөгөө гайт вирүс нь орж ирдэггүй. Хэрэв Хиагтаас биш Эрээнээс энэ зэргийн халдвар орж ирээд, Замын-Үүд халдварлачихсан бол юу болж дуусах байсан бэ, ёстой “аюул болно”, тэнгэр газар нийлнэ, төсөөлшгүй.