Сингапурт сонгуулийн кампанит ажил 9 хоног үргэлжилдэг нь нэг талаасаа зардал чирэгдэл гаргахгүй, нөгөө талаасаа хүмүүсийн ажлыг алдагдуулж сатааруулахгүй байх сайн талтай. Тэр нь ч Ардын үйл ажиллагааны намын ялалтыг хангуулаад байж болох юм. Ли Куан Югийн ууган хүү, одоогийн Ерөнхий сайд Ли Сиен Лунгийн хэлснээр бол, сингапурчууд Сингапурынхаа ирээдүйн зүг чигийг тодорхойлох удирдлагын багийг сонгодог учраас сонголт нь оновчтой, сонгуулийн дүнд ард түмэн нь хожсоор ирсэн гэнэ.
Өнөөгийн энэ даяаршил гэж нэрлээд буй үзэгдлийн анхдагч хүчин зүйл нь рок-поп хөгжим байсан гэх онол бараг зөв байх. Тэр онолыг зөвшөөрөгчийн нэг нь би өөрөө юм. Би ба миний үеийнхэн өөрсөд дээрээ туршсан биет амьд жишээ нь.
Монгол хүн бүр ертөнцөд цоо шинэ, сэргэг толгойтой ирсэн, ирэх ч болно. Гэтэл яагаад тэр толгойгоо хөгжүүлэхгүй битүүмжилж орхиод, үхүүлээд, тэнэглээд, зөнөглөөд, ядуурч золбироод явчихсан юм бэ хэмээн олон хүнээс ам асууя!
Тавантолгой гээд саалийн үнээн дээр зах зээлийн сонгодог утгаар жишээ татаад үз дээ. Эдүгээ энэ ертөнцөд машинаар шороотой нүүрс тээвэрлэдэг соёлтой улс Монголоос өөр байхгүй. Ардын баатрын дүр эсгэсэн арван хэдэн мянган жолоочийн дууль Монголд л үнэ хүрнэ, сэтгүүлчдэд мөлжүүртэй сэдэв. Ертөнцөд үүнийг чинь эрүүл үзэгдэл гэхгүй. Гурван төрлийн нүүрс шатлаад байж байна. Өнгөн хэсэгт нь хүрэн нүүрс, дунд хэсэгт нь эрчим хүчний нүүрс, доошхноо сайн чанарын коксжих нүүрс. Нүүрс гэж юу вэ гэх наад захын мэдлэггүй баахан нөхөд хөл хөөрцөг болон тэрийг нь олборлон борлуулж байна.
Монгол-Зөвлөлтийн найрамдлын сэтгэхүйгээр хандаж болохгүй гэдэг байр суурь маань хэвээрээ. Улирч баларсан тэр түүхээр өнөөдөр сэтгэлээ жигүүрлэж «Шинэ Орос»-ыг харах гэвэл горьдлого чинь унтарч, гуниг гутрал руу гулсах болно, тэгээд ч бодитой олж хараад бодит хамтын ажиллагаа явуулаач ээ гэдэг дээрээ дахин нэг «ухуулга» хийх гэж байна.
ЯДУУРАЛ гэх тoм хар нүх нэг юм хэлээд байнагэж гарчигласных маш энгийн логик тайлбар ядуучууддаа хэлээдхэе: Ажил хийж амь зууна. Чаддаг ажлаа олж хийнэ. Өөр юу ч биш!