Баярхүү

@bayarkhuu
793
нийтлэл
25,562,503
уншигдсан
6,098
сэтгэгдэл

Цөмийн эрчим хүч – Францын өнцгөөс (3)

Ураны нөөцөөрөө дэлхийн топ-10 ба топ-12-ны нэгд орох манай улс уран олборлож экспортолж эхлээд удаагүй байна. Гэхдээ Төрөөсөө дэмжигдэж буй энэ экспорт цаашдаа улам өргөжнө. Энэ бол усан цахилгаан станцаас дутахгүй Засгийн газрын томхон төсөл ба төрийн өмчит “Монатом”-ын эх орондоо бүтээж буй ариун үйлс билээ.

Реваншиcтууд

Өнөөгийн нийгмээ ажваас (нийгэм гэдэг маань хүмүүн хоорондын харилцаан дээр тулгуурлан хөгждөг тул “хүмүүс” гэсэн үг л дээ) тэр чигтээ реваншистуудаар дүүрсэн мэт. Нийгмийн бухимдал, зөрчил тэмцэл, атаа жөтөө, хор шар, гэмт хэргийн нэлээд нь реваншизмаас үүдэлтэй байж болох. Өш хонзон, хонзогнолын үр дагавар гэх үү дээ.

Цөмийн эрчим хүч – Францын өнцгөөс (2)

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэе гэвэл хамгийн шалгарсан аргаа сонго, тэр бол цөмийн болон сэргээгдэх эрчим хүчийг хослуулан хөгжүүлэх явдал хэмээн зөвлөж байна. Тийм учраас эдийн засагтаа цөмийн эрчим хүчийг бүрдэл хэсэг болгож авч үзэх ба нэг талаас хүлэмжийн хийг багасгангаа нөгөө талдаа эрчим хүчний хязгааргүй эрэлтийг хангах боломжтой гэж үзэж байна.

Цөмийн эрчим хүч – Францын өнцгөөс (1)

Орос дэлхийн эрчим хүчний бага тоглогч болсонтой давхцаад Европт Оросоос хамааралгүй эрчим хүч буй болгох асуудал хурцаар босч ирсэн ба тэр зорилгодоо ч аажмаар, зовиур багатай хүрэх хөдөлгөөн өрнөжээ.

Монголын улс төрийг ТҮГЖРЭЛ тодорхойлох цаг

Гарчгаа ингэж авахаас аргагүй. Өөр яалтай ч билээ. Түгжрэл шийдэж чадаагүй гэдгээр Ерөнхий сайдууд, Засгийн газрууд шил даран огцрох цаг үеийг мөд бид үзнэ. УИХ ч тарж магадгүй. Шалтгаан нь ганцхан ТҮГЖРЭЛ байх болно. Муу ёрлож байгаа юм биш шүү. Бодитой аюулыг нэрлэж байна. Аюулын хэмжээнд очих цаг айсуй!

Дайнд ялахгүй байгаагийн цаад шалтгаан

Улс орны хөгжил, зэвсгийн үйлдвэрлэлд хамгийн чухал зүйл бол “материал судлал”, “материал үйлдвэрлэл” юм. Бид бүгд пуужин яаж ажилладаг, онгоц яагаад нисдэгийг мэднэ. Гагцхүү тэдгээрийг хийхэд оролцдог материалыг хэрхэн хийдгийг мэдэхгүйд хамаг учир байдаг. Хойд Солонгос манайхаас онгоцны хөдөлгүүр авах гэж оролдсон хэрэг мандсан. Тэд тэр хуучин хөдөлгүүрийг өөрийн онгоцонд сэлбэг болгох ашиглахгүй харин өндөр градуст тэсвэртэй өнгөт металлаар хийсэн эд ангийг нь пуужингийн хөдөлгүүртэй ашиглах гэсэн хэрэг. Бид Японд үйлдвэрлэгдсэн машин бусад орнуудад хийгдсэн машинуудаас сайн чанартайг мэднэ. Учир нь японы эд анги хийдэг цаад материалыг бүтээдэг технологи бусдаасаа илүү байна.