Баярхүү

@bayarkhuu
793
нийтлэл
25,562,503
уншигдсан
6,098
сэтгэгдэл

Англид төрсөн бодол ба зөвлөлгөө

Шинэ оны шинэ өглөө охиныхоо бичсэнийг сайтдаа share-лэхээр шийдэв. Гарчгаа хэргээр ингэж авлаа. Их Британид суралцах хүсэл бүхий монгол залууст охин маань зөвлөжээ. Зөвлөлгөөний эхний хэсэгт англи хэлийг онцолжээ. Би юуны өмнө тэр хэсэгт нь ач холбогдол өгөөд ийм тодруулга (ятгалга) оруулчихлаа: –Монголчууд минь, Монголын Төр-Засаг минь цаг бүү алдаач гэсэн уриалга гээд ойлгочихоорой!

“СССР 100” явж явж гаатай бохь, жинсэнд сөхрөөд уначихсан

“Соц нийгэм” бүрэн хаалттай нийгэм байсан юм. Нээчихвэл хамаг иргэд нь гадаадад дайжаад гоё тансаг ахуйд олзлогдчихно гэхээс дэглэм нь айж балмагдаад юун хилээ нээх, юун гадаад паспорт. Гадаад ертөнцийн (хөрөнгөтөн) тухай ам дамжин битүүхэн ярих ба тэндээс ирсэн, сонссон, үзсэн юм бүхэн үнэд хүрнэ. Сохроор шүтүүлнэ. Тэгэхдээ нэг их дээгүүр юм хүсэхгүй ярихгүй, бохь, жинс, трапец өмд, хөгжим, хожуухан өнгөт фото зураг гэсгээд.

Монгол бол дэлхийн хамгийн толерант нийгэм

Энэ сайхан эрх чөлөөт, толерант нийгэм маань ингэхэд хэр бат бөх вэ? Арилж өгдөггүй нэг ядууралтай. Ядуурлыг дийлдэг ялдаг тийм төр-засгийг лав маний үеийн өнгөн дээр үзэхээсээ өнгөрсөн. Ядуурал Монгол Улсыг алж дууссан ба Үндэсний аюулгүй байдлыг дороос нь мэрж эхлээд дотроос нь ид хөнөөж байна. Аюулын харанга дэлдлээ!

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая

Хоёр хөрштэй тогтоосон харилцааг би нэрлэхгүйгээр ерөөсөө гадаадаас хэт хамааралгүй болгоход нь Японоор туслуулах, нүүрс-химийн аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллаж, хүрэн нүүрснээс ус төрөгчийн эрчим хүч гаргаж авах, ерөөсөө нүүрсийг хувиргаж бүтээгдэхүүн болгох бүх чиглэлд Монгол-Япон-магадгүй Австралийн гурвалсан хамтын ажиллагаа өрнүүлэх гээд цаашид бидний зүгээс анхаарах асуудал олон байна.

Зовж бүтээсэн гадаад харилцаагаа эрхэмлэн ажиллая

Энд зориуд тэмдэглэхэд, эдийн засгийн дотоод гачаал, ажилгүйдэл ядуурал, өвөлжилтийн хүндрэл, түгжрэл, бухимдал, улс төрийн тогтворгүй байдал, саяхны тэр хулгай зэрэг өөрсдөө дотооддоо шийдчихэж өлхөөн чадах хэдхэн сул талаараа эх орныхоо гадаад харилцааг, тэр дундаа зовж бүтээсэн хоёр талын хамтын ажиллагааг зольчихмооргүй байна. Тийм санаа сэдэл бүхий хүмүүс Монголд байдаг нь нууц биш.