Баярхүү

@bayarkhuu
793
нийтлэл
25,562,503
уншигдсан
6,098
сэтгэгдэл

Улаан армийн ЧВК Вагнер (1)

Өнөөгийн ОХУ-д цэрэг-эх оронч хөдөлгөөн хүчтэй ч Ялалтын баярын парадын бэлтгэл, Эх орны дайны үеийн шарил ухаж гаргах, дахин оршуулах ёслолоос цааш хэтэрдэггүй. Цэргийн алба нь ч СССР-ийн үеийнхээс өөр болсон. Цэрэг татаж дайчлаад армиа босгочихдог нь хэлбэрээ өөрчилж, хөлсний цэрэг, гэрээт цэрэг, цэрэг-дайн зориулалттай хувийн компаниуд (ЧВК) ил далд түгээмэлжиж янзтай.

Авилга хулгай хэзээ зогсох вэ буюу заяанаасаа заяагдсан үйл лай

Хэдэн арван үеэрээ шувтан мөнгөний гачлантай, хажуу хавиргаасаа зээлдэг, цалингаас цалинд арай ядан амьдарч ирсэний (өвөө эмээ, аав ээж чинь) гайгаар “мөнгө” гэдгийг уутлахаар төрийн алба руу зүтгэнэ, улс төрч болно, улс төрчдийн ядаж цүнх баригч болно, энэ бол гуйлгачин сэтгэлгээнийх нь үр дүн. Ухамсар, боловсрол нь тэр ядуу гуйлгачин явсных нь нөхөөсөнд явна.

Төв Азиас сэдэлтэй ШХАБ-ын эв нэгдэл & Геополитикийн тоглолт

Орос цөхрөлтгүйгээр шинэ шинэ арга зам, суваг хайн урагш зүтгэнэ. Гол нь Орос ганцаардаагүй байна, хань нөхөд, холбоотон байна, Украин дахь түрэмгийлэл, аннексыг нь далдуур дэмжиж байна гэдгийг Өрнөдийнхөнд нотлон харуулах бүх талбарыг ашиглахыг Кремль хичээнэ.

Улны иргэдийн төр

Улс орны мөхлийн шалтгаан нь өрх гэрийн чадваргүй байдал гэж улс төрийн шинжлэх ухааны онолд тодорхойлжээ. Монгол өрх гэрийг мөхүүлчихгүйн тулд Төр хуулиараа л ажилла! Монгол өрх гэрийг мөхлөөс аврах цорын ганц арга замыг “Эзэн хичээвэл заяа хичээнэ!” гээд өвөг дээдэс чинь заагаад өгчихсөн юм биш үү, монголчууд аа?

Англид төрсөн бодол ба зөвлөлгөө

Шинэ оны шинэ өглөө охиныхоо бичсэнийг сайтдаа share-лэхээр шийдэв. Гарчгаа хэргээр ингэж авлаа. Их Британид суралцах хүсэл бүхий монгол залууст охин маань зөвлөжээ. Зөвлөлгөөний эхний хэсэгт англи хэлийг онцолжээ. Би юуны өмнө тэр хэсэгт нь ач холбогдол өгөөд ийм тодруулга (ятгалга) оруулчихлаа: –Монголчууд минь, Монголын Төр-Засаг минь цаг бүү алдаач гэсэн уриалга гээд ойлгочихоорой!

“СССР 100” явж явж гаатай бохь, жинсэнд сөхрөөд уначихсан

“Соц нийгэм” бүрэн хаалттай нийгэм байсан юм. Нээчихвэл хамаг иргэд нь гадаадад дайжаад гоё тансаг ахуйд олзлогдчихно гэхээс дэглэм нь айж балмагдаад юун хилээ нээх, юун гадаад паспорт. Гадаад ертөнцийн (хөрөнгөтөн) тухай ам дамжин битүүхэн ярих ба тэндээс ирсэн, сонссон, үзсэн юм бүхэн үнэд хүрнэ. Сохроор шүтүүлнэ. Тэгэхдээ нэг их дээгүүр юм хүсэхгүй ярихгүй, бохь, жинс, трапец өмд, хөгжим, хожуухан өнгөт фото зураг гэсгээд.