Хэдий тийм ч нэр бүхий 5 улсын элчин сайдтай уулзахыг Хүрээнээс 1913 оны 2 дугаар сарын 18-нд давтан тушаасан тул түшмэл Цэрэнпилийг 3 дугаар сарын 4-нд Британи, Францын ЭСЯ-нд дахин илгээж нүүр учирч хэлэлцэх хэрэг буй учрыг гаргаж, хэзээ уулзаж болохыг асуулгасанд Их Британийн Элчин сайдаас “Монгол Элчин сайдын нүүр учирсугай хэмээснийг хүлээн авч чадахгүй”, Франц улсын Элчин сайд “бие өвчтэй учир нутаг буцахаар завдангуй тул энэ удаа учирч чадахгүй” хэмээн хариулжээ.
Ноот бичиг явуулахыг хэн санаачлав? Богд хааны зарлигаар байгуулагдсан 5 яамны нэг болох Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам Монгол улс байгуулагдсан тухай гадаадын нөлөө бүхий зарим оронд зарлан мэдэгдэхээр 1912 оны 11 дүгээр сард шийдсэн ажээ. Ийм ноот бичиг явуулах саналыг анх даа лам Цэрэнчимэдийн тэргүүлсэн Дотоод хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамнаас гаргасан болохыг онцлон тэмдэглэсэн нь сонирхолтой.
Уругвайн хувьд нийт эдийн засагт хөдөө аж ахуй, ойн ба загасны аж ахуй нийлээд 9-хөн хувь, аж үйлдвэр, барилга нийлээд 27 хувь, тэгтэл үйлчилгээний салбар (бирж, банк, аялал жуулчлал, худалдаа, тээвэр, холбоо гэх мэт) 64 хувийг бүрдүүлж байна. Тэгвэл манайд хөдөө аж ахуй 32, аж үйлдвэр, барилга 30, үйлчилгээ 38 хувьтай байна. Энэ 38-ыг нөгөө 64-тэй нь харьцуулаад үзэхээр манай хөгжлийн гарц зөв эсэх, буруу бол юундаа гэдгийн хариулт гарч ирэх учиртай.
“Өглөө”, “Тэмцэл” кинонд Богдыг ёстой нэг алж тавьсан дүр гардаг. Хамгийн хорлонтой, буг болсон амьтнаар дүрсэлжээ. Зарим сайтад “Өглөө”, “Тэмцэл” киноноос Богд оролцсон, Бодоо толгойлсон хуйвалдааны хорлонтой ярианы хэсгийг хасч сайт руу оруулсан байснаа буцаагаад сэргээчихсэн ч байх шиг.
Өөрийн буруугаас ядуурсан, архины балгаас амьдралаа үрсэн, залхуу, ажил үл хийгч, ажил гологч, алтан цагаа алдагч, энэ бүхэн чинь нөгөө “10 хувь” гэдгийг бүрдүүлэгч, тэдний өс хонзонгийн үндсэн шалтгаан нь ердөө тэр. Үндсэн шалтгаан нь өөрт нь байна.
Хамтарсан мэдэгдэлд ингэж даруухан тэмдэглэсэн болохоос аман хэлэлцээ, бусад уулзалтууд дээр “монголчуудын ардчилалд үнэнч байгаа”, “өдий хүртэл гуйвж дайвалгүй түүндээ үнэнч байсаар ирсэн”-д гайхшран бахдсан, баярласан үгс бишгүйдээ нэг сонсогдож байв. Зарим нэг уулзалт дээр “ийм их дарамтан дор ардчиллаа хамгаалсаар ирсэнд их баярлалаа” гэсэн үгс ч дуулдаж байв. Ардчиллаасаа бүү ухраасай гэсэн уриалга ч яваад байх шиг.