Ертөнцтэйгээ танилцаач, эрх чөлөөт ардууд аа. Ертөнцөд малчдыг цаснаас хамгаалах үүрэгтэй Төр, засаг, албан байгууллага хэд байдаг вэ? Мал аж ахуй хэт хөгжсөн, жишээ нь хатуу ширүүн уур амьсгалтай Канад, Скандинав, Грийнландад тийм “ОБЕГ” нь гялалзтал ажиллаж, хушуу дэвсэн очиж байна уу гэсэн туршлагыг явж судлана уу.
Ахуйн хэрэглээнд “хэрэглээний донтолт” тусах нийгмийн хөрс нь бэлээхэн байж ирсэн. Өмсөх зүүх дээр ч ялгаагүй. Оросуудаасаа сурч авсан хүмүүжил юм даа, учиргүй их гоёж гооддог, хувцас нөөцөлдөг, нөөцлөх ч юу байхав шуналын дэв нь хөдлөөд шкаф шүүгээ дүүрэн хувцас цуглуулдаг дон монголчуудыг хүчтэй нэрвэсэн.
Эдүгээ Монгол оронд маань эдийн засгийн элдэв гачаал бишгүй тулгарч байна. Хоёр хөршөөсөө эдийн засгийн хамааралтай нь харагддаг, мэдрэгддэг. Тэглээ гээд буруутнаар өрнөдийн (хэрэг дээрээ гуравдагч хөршүүд) түнш орнуудаа тодруулан тэднийг араб, африк, мусульман, латин шиг иргэншил–соёлын өсөрхлийн нүдээр харах нь даан ч мунхаг хэрэг болно. Ардчиллын 30 гаруй жилд биднийг эрхбиш бага ч болов өрнөджүүлсэн, соёлжуулсан. Нүдийг маань нээсэн. Үүнд өрнөд ертөнц буруугүй.
Яагаад, яагаад сая сая оросууд барууны орнууд руу зугтахыг хүснэв, яагаад Оростоо эргэж ирэхгүй байнав. Баруун ба АНУ-д аж төрдөг монголчуудад ч хамаатай асуулт. Тэнд нь хэд дахин илүү сайхан амьдрал, орчин, нөхцөл байгаа болоод л тийшээ шүлэнгтээд байдаг юм биш үү? Оросын нийгмийг хэрсэн авилга, архидалт, хулгай, залилан, ер нь байхгүй муу зүйл алга. Ираны ба Хойд Солонгосын дэглэм нурахад л маргааш нь яг тийм болно.
Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Оманы Хаан Султан Кабус бен Саидтай уулзаж, хоёр орны хоорондын нягт харилцааны үндсийг тавилаа гэх мэдээ нэгийг хэлэх мэт. Гэхдээ бүх мэдээ Нетаньяхуг нутагтаа буцаж ирсний дараа ил тавигдаад байгаа нь анхаарал татна. Зарлаж байгаад айлчилбал Арабын орнуудаар чөлөөтэй хөлхөж байдаг лалын террористууд элдэв ажил сэдэж магад гэсэн болгоомжлол байхыг үгүйсгэхгүй. Хоёр улсын удирдагчид уулзахын тулд 4 сарын турш бэлтгэл хэлэлцээ явагдсан гэж байна.
Нетаньяху эдийн засгийн бодлогоороо улс орныхоо эдийн засаг–санхүүг өөд татсан юм. Инфляцийг бууруулж чадсан, төсвийн алдагдлыг зогсоосон. Жил бүр өндөр технологи нэвтрүүлэхэд 1 тэрбум ам.доллар төсөвлөдөг болсноор тус орон мэдлэгт суурилсан эдийн засгийн анхдагчийн нэг болжээ.