Гарчгаа их эвгүй авлаа. Хүлцээрэй.
Монголчууд ажил хийхгүйгээр үлгэн салган амьдраад болоод ирсэн буруу дадлыг зоригтой (улс төрийн зориг!) халж чадсан тэр л Засгийн газар түүхнээ мөнхөрнө. Тийм мөнхрөлийг Сингапурт буй болгочихсон учраас би сурталдаад байгаа юм. Цааш нь ч зөндөө бичихээр сэдэв надад байна.
Ардчилал, хууль, татвар гурваар Монголыг нийгмийг 30 гаруй жилдсэвхийтэл босгоод юун бар улс байтугай болгочих байсан “алтан цаг зав”-аа бид алдчихаад муугаа үзэж яваагийн тод жишээг би бичиж байна. Ганц жишээ! Aвто замын түгжрэл бууруулах сайдыг томилж, Үндэсний хороо (жил тойрон ажиллажээ) ажиллуулж байгаа явдал хэмээн би үзэж байна.
Дипломатчийн хөрөг нийтлэл
Зөвлөлтийн пуужин тусах газраа яг тусаж байгааг дайсан этгээдүүд (үнэндээ бид тэднийг өөрийн дайсан биш байгаасай гэж хүсэх боловч империализмын төрөлх шинж чанарыг аргагүй л харгалзах хэрэгтэй) ч нотлон хэлж байна. Энэ сайн хэрэг ээ! Бид энэ талаар эргэлзэх юм алга (Алга ташив).
Зориудын санаатай, төлөвлөгөөтөй үйлдсэн яргалал, геноцидыг гадаад бодлогын гажуудал төдийхнөөр үзэмгүй байна. Монгол Улсын нам, төр, засаг гадаад бодлогодоо алдсан буюу Москваг хэт шүтсэнээс ийм сүйрэлд хүрээгүй юм. Жижиг улс оронд заяадаг нийтлэг тавилан л ийм үйл лайг авчирсан хэрэг. Их гүрний бодит сонирхол байсаар байх ахул тэр гүрэн ямар дэглэмтэй, ямар улс төрийн хүчин удирддаг зэрэг нь хоёрдугаар зэргийн асуудал юм. Тэр сонирхол л хядлагын гол буруутан билээ.