Анхлан төвийг сахих тухай санааг монголчууд 1919 онд дэвшүүлж байсан ба 1920-иод онд энэ үзэл санаагаа үргэлжлүүлэн номлосон. “СССР, Хятад хоёр улсаас баталсан бөгөөд бусад олон улсаас зөвшөөрөн хүлээсэн төвийг сахих улс болох хэрэгтэй.
#улстөр
#нийтлэл
Хийрхсэн, гомдсон, эмгэнэсэн сэхээтнүүдэд хандаж дахин хэлэхэд, улс төрийн гуравдагч хүчнийг монголчууд ердөө гаргахгүй юм байна шүү? Энэ сонгуулиас ийм л дүгнэлт хийж байна. Гуравдагч хүчний орон зай байна гэдэг үзлээсээ татгалз. Одоогоор шүү дээ. Ард түмний сонголт биш юм байна.
Урвагч хаана төрдөг вэ гэхлээр харгис дэглэмтэй, автократ, тоталитари улсад, эсвэл тийм дэглэмээс ардчилал руу шилжин ядаж яваа ядарсан буурай аль нэг оронд төрдөг юм. Амьдрал дорой, ядууралтай, шударга ёс үгүйлэгдсэн улсад бол урвагчдын цуваа тасрахгүй.
Уругвайн хувьд нийт эдийн засагт хөдөө аж ахуй, ойн ба загасны аж ахуй нийлээд 9-хөн хувь, аж үйлдвэр, барилга нийлээд 27 хувь, тэгтэл үйлчилгээний салбар (бирж, банк, аялал жуулчлал, худалдаа, тээвэр, холбоо гэх мэт) 64 хувийг бүрдүүлж байна. Тэгвэл манайд хөдөө аж ахуй 32, аж үйлдвэр, барилга 30, үйлчилгээ 38 хувьтай байна. Энэ 38-ыг нөгөө 64-тэй нь харьцуулаад үзэхээр манай хөгжлийн гарц зөв эсэх, буруу бол юундаа гэдгийн хариулт гарч ирэх учиртай.
Коммунист хүн, коммунист үзэл суртал, коммунист нам л гэж байхаас сүүдэр ший гэгдэх кино очиж очиж коммунист байх даа юув, урлагийн бүтээл юм чинь гэх хүн олон бий. Энэ талаар бодож сэтгэж, эргэцүүлж байгаа хүн байдаг ч цөөн биз. Гэтэл “коммунист сүүдэр ший” байдаг гэнээ.
#нийгэм
#нийтлэл
Коммунист нэг намын хүчтэй засаглалтай, нэг намын хатуу үзэл сурталтай, тэр замаараа тасралтгүй 70 жил замнасан улс гэхэд өмнөд хөршид маань шашны эрх чөлөөг хаа ч гэж үлэмж чөлөөтэй тавьсан нь хааяа нэг зорчих үед мэдрэгддэг.