Бага сургууль дээр нь очсоны маргааш нь, Г.Гандэлгэрийн сурч байсан дунд сургуульд нь очиж Ким Кюн-Сү дээр багштай уулзав. Бага сургуулийн хөлбөмбөгт тактик, техникийн үндсэн чадваруудыг түлхүү заадаг бол, дунд насанд дасгалууд харьцангуй хүндэрсэн байлаа. Ер нь хөлбөмбөгийн дасгалууд хэлбэр нь өөр болохоос тийм ч олон биш.
#чөлөөт цаг
#нийтлэл
Монгол хүү Английн Тоттэнхэм Хотспур клубын коллежид суралцдаг гэдгийг тийм ч олон хүн сонсоогүй байх. Тоттэнхэмийн коллежид орохын тулд өндөр шалгуурыг давж, хөгжлийн багийн гишүүн болсноор дэлхийн том багийн өмсгөлийг албан ёсоор өмссөн Монголын анхны тоглогч болсон юм.
#чөлөөт цаг
#нийтлэл
Сан Пауло хот 20 сая орчим хүн амтай, Бразилын хамгийн их хүн амтай хот. Гуарульос буюу Гру гэдэг нэрээрээ алдартай олон улсын нисэх онгоцны буудал нь мөн л бразилдаа хамгийн том, хөл хөдөлгөөн ихтэй. Бразил орохоор бол голдуу Сан Пауло руу нислэгтэй.
#чөлөөт цаг
#нийтлэл
Монголын хамгийн олон буюу 1.3 сая хэрэглэгчтэй Мобиком корпорацийн “цэнэглэ, тогло, хож” аяны хүрээнд, Бразил улсад зохиогдох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр зургаан ялагчийн хамт Чингис хаан нисэх онгоцны буудлаас энэ сарын 10-ны өдөр хөдлөв.
#чөлөөт цаг
#нийтлэл
Аргентин дахин сулхан хэсэг толгойлох болов. Европийн тэр олон хүчтэй багуудаас хоёр биш нэг баг, тэр дундаа Босни орж ирсэн нь хэсгийн чанарт нөлөөлсөн. 2006 онд Нигери эрхээ аваагүй бөгөөд Аргентин сүүлийн гурван дэлхийн аваргад Нигеритэй нэг хэсэгт орсон нь тун сонирхолтой. Энэ дэлхийн аваргын хамгийн сул хэсэг хэлчихэд нээх хол зөрөхгүй байх.
#чөлөөт цаг
#нийтлэл
Европын энэ даруухан баг яагаад томчуудын урдуур орж хэсэг тэргүүлсэн бэ гэдэг асуулт сонирхол татах нь ойлгомжтой. Миний мэдэхээр Европын бүсээс хэсэг тэргүүлж буй хамгийн сул баг. 1998 онд хэсэг тэргүүлсэн Румын, Швейцараас хүчтэй байсан юм. Өөр тивээс 2006 онд Мексик хэсэг тэргүүлсэн байдаг ч, энэ жилийн Колумбаас хол илүү байсан юм.
#чөлөөт цаг
#нийтлэл