Бат-Үүл

@batuul
161
нийтлэл
8,798,422
уншигдсан
7,442
сэтгэгдэл

Дарангуйлагч л намын гишүүнээ хөөдөг!

2016 оны сонгуулийн дараа 8 сард Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хороо хуралдсан.Хурлаар; нэг танхимын гишүүн байсан атлаа, намын дарга Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь огцоруулахаар санал өгсөн хэрэгт холбогдуулан Эрдэнэ, Х.Баттулга нарыг намаас хөөхөөр нам доторхи гурван фракц үгсэн тохирсон байв.

Ардчилсан төрийн «хоёр нүүр»

Дарангуйлагч төр «нэг нүүр»-тэй. «Төмөр нүүр»-тэй. Дарангуйллын нийгэмд иргэний эрх гэж байхгүй, дарангуйлагчийн эрх л гэж бий.
#улстөр #нийтлэл

The Colors-Mind Oddity

Уг нь Оюун-Эрдэнэ, М.Энхболдын бий болгож өсгөсөн "эрүүжсэн төр"-ийн эсрэг тэмцсэн бол гайхалтай байх байлаа. Тэгвэл, эрэмдэг зэрэмдэг Квазимодо шиг болчихсон Ардчилалыг маань аврагч болох байлаа.

Ерөнхий сайд коронавирустэй “хөтлөлцөх” гэж байна!

Коронавирусын халдвараас үүссэн нөхцөл байдалд, нэн тэргүүнд эдийн засагчид болоод тэдэнтэй мэргэжил нэгт Р.Амаржаргал, М.Энхсайхан зэрэг ерөнхий сайд асангууд маш их санаа зовж, яаралтай төсвийн тодотгол хийх шаардлагатай гэж хоёр долоо хоногийн өмнөөс л анхааруулсан.

Монгол заавал Венесүэлийн араас явж үзэх ёстой юу?

Уго Чааваас "ирчихсэн" манай төрийн гурван өндөрлөгт "зааварчилгаа" өгөөд байгаа ч юм уу гэхээр байна шүү.

Триумвират

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн гурван төрийн дээд албан тушаалтан нь засгийн гурван салаа харилцан бие биеэ хянан тэнцвэржүүлэх явдлыг хангах үүрэг бүхий албан тушаалтнууд. Гэтэл, Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар “нэг баг” болон ажиллах болсон юм. Яг л Ромын бүгд найрамдах засаглалыг устгах зорилгоор Цезарь, Красс, Помпей гурав нэг баг болон триумвират бий болгосон шиг.