Хүн болбоос, дуусашгүй хүсэлдээ хөтлөгдөн диваажинд чиг бослого гаргасаар байх бодьгал бололтой!
Элбэгээ ирэх хэрэгтэй. Монголдоо ирж тэмцэх хэрэгтэй. “Баттулгын шүүх” дээр очих хэрэгтэй. Шүүх хурлыг нээлттэй ил тод явуулахыг шаардах хэрэгтэй. Шүүх хурлыг орон даяар, өргөн нэвтрүүлгээр харуулах хэрэгтэй. Тэгээд, ардчиллын нэг амин сүнс болох шударга шүүхээр шүүлгэх монголчуудын эрх ямар байдалд орсныг ард түмэнд харуулах хэрэгтэй.
З.Энхболдыг “төрийн тайган” хэмээн егөөдсөн үгтэй, хэд хэдэн нийтлэл маань “Өдрийн сонин”-ы өмнөх дугааруудад гараад л байсан. Гэнэт л “ёс зүйгүй” болоод явчихсан нь жигтэй.
“Монгол ялна” гэдэг Оюун-Эрдэнэ дарга уурандаа, “Хятадад тусална” хэмээн “попрох” Амарсанааг “попорсон тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгана” гэсэн шүү утгатай үгээр “заналхийлэв”. Ийнхүү өдгөө Монголд “попрох” нь ч эрүүгийн гэмт хэрэг болдог болж байгаа бололтой.
Өнөөдөр Монголд авторитари дэглэм тогтож эхэлсний нэг тод илрэл нь мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа эргээд социализмын үеийнх шиг, хуульд бус, том дарга нарт захирагддаг болсон явдал болно.
Нээрээ, Ерөнхийлөгчтэй холбогдсон шинэ заалтыг 2025 оноос хэрэгжинэ гэсэн санал явж байсан шүү дээ! Гэтэл саналыг өөрчлөөд ирэх 5-р сарын 25-ны өдрийн 12 цагаас хэрэгжинэ гээд баталчихсан байна шүү дээ!