Ардчилал гэдэг их энгийн ойлголт. Ард түмэн өөрсдийг нь хэн удирдахыг шийддэг байхыг л хэлж байгаа юм. Үүнийг хуулийн хэллэгээр засгийн эрх ард түмний мэдэлд байна хэмээн томъёолдог. Энэ эрхээ ард түмэн чөлөөт сонгуулиар хэрэгжүүлдэг.
Монголын ардчиллын хувь заяа одоо Монголын ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрын, эрх мэдэлд дурлах дур хүслээ хэр зэрэг дарж чадахаас л хамаарна. Дарж чадвал ардчилал аврагдана. Эс чадвал ардчилал устана.
Дэлхийн их гүрэн болох хоёр хөрш маань Ардчилалд “дайн” зарлаад байгааг манай ард түмэн бүгд л харж буй. Тэгээд Монголын ардчилалд аюул учирж байгааг ойлгож байна. Түгшиж байна!
Путин Монголд моодонд ороход дарангуйллын автротари хэлбэр нь манайд тогтох магадлалтай гэж би тааж байв. Гэтэл сүүлийн үед Ким Чен Ун моодонд орж байна. Бүр дарангуйллын тоталитари хэлбэр нь Монголд ойртож ирж байгаа бололтой!
Үнэтэй сургуулийн дипломоороо дээрэлхэж, гэр хорооллыг ярвайн харах манай сэхээтэн дээдсүүд Монголын хөгжлийн локомотивийг сэтгэлээ чилээн олж харчихгүй байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг сонгогчдын саналыг авах популизм төдийхөн болгон завхруулж байна. Сохор боловсролын ихэрхлийн гай.
Монголчуудыг заяа нь хаяж, Хүрэлсүх үнэмлэхүй ялах юм бол Монголд авторитари дэглэм тогтох нь мадаггүй. Ийм аюулыг, өнөө цагийн бодит хүчин болсон Ардчилсан Намын залуус л зайлуулж чадна.