Монголд төрийн өмч, ард түмний өмч нэртэй байдаг боловч хэзээ ч жинхэнээсээ ард түмний өмч байгаагүй. Улстөрчид, дарга нар, УИХ-ын гишүүдийн "далд өмч" юм. Ер нь л Эрдэнэт үйлдвэрийн удирдлагыг томилдог эрх мэдэлтэй хүмүүсийн "өмч" байсан даа.
Таван толгой, шуналтай улстөрчид хоёр байгаа цагт Монгол баялгийн хараалаас салахгүй.
Монголын нийгэмд болж буй улс төрийн үйл явцыг бодитой "харж авах" гэсэн эрлийн учиг тайлагдаад явчих шиг болов.
Уг нь Оюун-Эрдэнэ, М.Энхболдын бий болгож өсгөсөн "эрүүжсэн төр"-ийн эсрэг тэмцсэн бол гайхалтай байх байлаа. Тэгвэл, эрэмдэг зэрэмдэг Квазимодо шиг болчихсон Ардчилалыг маань аврагч болох байлаа.
"Би яагаад тусгаар тогтносон улсын Ерөнхий сайд байж өөр улсын шүүхээр яллуулж байгаа юм бэ...","...миний гагцхүү итгэдэг зүйл нь Монгол хөл дээрээ зогсож тусгаар улс байгаасай хэмээн итгэдэг...Би улс орондоо хайртай...","...харин улаантнууд болон тэдний засагт угаасаа дургүй" хэмээн хэлж,сая сэтгэлээ нээсэн ажгуу.