Энхсайханыг хууль бусаар цагдан хорьсон хэрэг явдлын цаана маш ноцтой хэд хэдэн асуудал бий.
Хоёр хөрш маань хөгжлийн бэрхшээлтэй болчихсон манай улсаар тоглохгүй зөнд орхивол өөрсдөд нь магадгүй хэрэгтэй. Юу гэвэл дунд нь хавчуулагдсан буурай Монгол хөгжин цэцэглэвэл манай хоёр хөршийн сайн санааны алдар цуу дэлхийн улс орнуудад түгэж, итгэл найдварыг нь олох буй заа!
Хэрсүү монголчууд хоёр хөршөө амар амгалан, хөгжин цэцэглэсэн гүрэн болоосой гэж чин сэтгэлээсээ сүслэн залбирч, "сүүгээ өргөдөг". Тэгэх нь ч аргагүй.
Олон түмнийг гэгээрүүлэх гэсэн бүтэлгүй оролдлогод найдаж байхаар үндэсний популистуудаа ухаараасай гэж горьдохоос өөр аргагүй. Тэд хэчнээн попорсон ч эрхбиш үр хүүхдүүдийнхээ амьдралыг арай Венесүэл шиг болгочихъё гэхгүй байлгүй дээ!
Уго Чааваас "ирчихсэн" манай төрийн гурван өндөрлөгт "зааварчилгаа" өгөөд байгаа ч юм уу гэхээр байна шүү.