Гэр хорооллын хашааны газар "зээлжих зэрэглэлгүй"-н улмаас чөлөөт зах зээлийн харилцаанд орж чадахгүй байгаа нь нийслэлийн хагас сая иргэн тогтвортой орлогын эх үүсвэргүй болж ядуурахад хүргэсэн. Хагас сая хүн төлбөрийн чадваргүй болоход зах зээл хагас сая худалдан авагчаа алдан бизнес дампуурч, үүний улмаас эдийн засаг хумигдан давжаардаг.
Монголын популистууд амжилттай байгаа. Монголчууд популизмд улам бүр автаад буй. Популизм популизмдаа бүр чааваас маягийн популизм шүү!
Ерөнхийлөгч маань газрын хэвлийн баялгийн бизнесийг төрийн мэдэлд эргүүлэн авах, ерөнхийлөгчийн засаглал тогтоох тухай дотроо тээж явсан жинхэнэ хөзрөө дэлгэн тавилаа. Бидний "хуучин танил" болох байгалийн баялаг, ерөнхийлөгчийн засаглал хоёрыг гар гараас нь хөтлөлцүүлэх зорилго ажгуу.
Лодойсамбуу өөрийнх нь хийж буй үйлдлийг "деконструкци" хэмээн нэрлэдэг болохыг мэдэхгүй байх л даа.
Тийм учраас манай тамирчин Ерөнхийлөгч маань уурлаад, Путины айлчлалтай зэрэгцүүлэн "Завхрал тодорсон сүүлийн гучин жил" хэмээн Ардчилал руу дайрсан үгтэй илгээлтийг УИХ руу явуулсан биз!
Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй манай путинчүүд намайг "Пүтинээр загнуулж" олон түмний өмнө гутаахаар шийджээ.