Орос, Хятад манай хоёр талаар холбогдсон танк орж ирдэг бас танк орж ирдэггүй төмөр замаараа зэс, нүүрс зөөж гарна. Байгаль нуурыг хайрлаад Монголд УЦС бариулдаггүй оросууд эрэг дээр нь уурхай ухах нь.
Д.Сүхбаатараар большевикууд эхлээд тоглосон өдгөө өөрсдийгөө "эх орончид" гэж нэрлэгсэд тоглож байна.
Монгол Улс Богд Жавзандамбаар дамжуулан нийгмийн санаа бодлыг Хятадаар жолоодуулахыг хүсэхгүй. Тиймээс Богдын хойд дүрийг тодруулах бүрэн эрхтэй Далай ламын амьд мэнд дээр Жавзандамбынхаа удаах дүрийг зарлуулахаас өөр аргагүй юм. Далай лам амьд сэрүүн бөгөөд Хятадын хяналтад орчихоогүй байгаа цагт ийм боломж бий.
Чингисийн талбайн голд омголон морин дээрээ хөндлөн сууж, баруун гараа өргөөд хамаг биеэрээ зүүн хойшоо хандсан, буу сэлэмтэй нэгэн хүний хөшөө бий. Түүнийг олноороо “Д.Сүхбаатар” жанжин гэх бөгөөд монгол хүн гэдгээс өөр Чингистэй холбогдох баримт сэлт одоогоор олдоогүй байна.
#нийгэм
#нийтлэл
Арабын хаврын гал газар авсан наймдугаар сарын бүгчим өдөр иран залуус Тегераны төв талбайд усан буугаар шүршилцээд лалын ёсонд харш хэрэг үйлдсэн үндэслэлээр цагдаад баривчлагдав. Удахгүй манай УИХ усан буу улсын хилээр нэвтрүүлэхэд хориг тавих хууль баталж мэднэ.
#эдийн засаг
#нийгэм
#нийтлэл
“Энэ намуудыг ойлгохоо болиод байгаа. Нийлээд нэг хэсэг явлаа, салаад үзлээ гэсэн ч бахь байдгаараа. Одоо харин хоорондоо холилдоод үзвэл яадаг юм бол гэж бодож сууна. Жишээ нь, Ц.Элбэгдорж МАН-ыг даргалаад М.Энхболд нь АН-д элсээд нэг үздэг юм уу, яадаг юм” ийн ярьж суугаа эрийг М.Эрдэмбилэг гэнэ.
#улстөр
#нийтлэл