Бид гадны стандартад гологдсон зүйлсийг л ихэвчлэн гаднаас авч хэрэглэдэг. Харин хаа очиж үндэсний үйлдвэрлэл, өдөр тутам дэлгүүрээс авч буй тэр зүйлс чинь ихэвчлэн дэлхийн стандартад хүрчихсэн бүтээгдэхүүнүүд болсон юм шүү.
Социализмын үеийн “хүн чанар” ардчилал гарангуут алга болчихсон юм биш, хүний жинхэнэ “мөн чанар” л ардчилал гарангуут илэрсэн хэрэг.
Путин хувь улс төрчийн хувьд маш күүл, хажууд нь Жое Байдэн зөнөг өвгөн. Гэхдээ чи америкт амьдрах уу, орост амьдрах уу гэвэл америкаа л сонгоно. Төр бол мэнэжмэнт хийдэг инстүүц болохоос өнгөрсөн зуунууд шиг тахин шүтдэг, даган намирдаг тийм юм байхаа больсон. Энд тэндээс уншсан геополитикийн домог туульсаа орхиод, бодит амьдрал, хувь хүнээ ярих нь 21-р зууны хандлага шүү.
Ерөнхийдөө хүмүүс одооны нийгмийн даатгалын систем болохгүй байгааг хар зөнгөөрөө мэдрээд эхэлж, төлсөн мөнгөө авч чадах эсэх айдастай. Гэхдээ бас энэ айдас дээр нь дөрөөлөөд бүгд 100 төгрөг өгөөд л бүгд 1000 төгрөг болгож аваад, гурван үеэрээ идэх маягийн поп ярианууд ч олширч.
Хүн төрөлхтөн 20 мянган жилийн өмнө анх галыг эзэмшсэнээр хөгжилд нь хувьсгал авчрав
Электрон тамхи, видео тоглоом, утасны донтолт, кино, метавээрс гээд цоо шинэ ойлгох эцэсгүй донтолтууд айсуй. Товчхондоо донтолтоос сэргийлнэ, өөрийгөө авч гарна, хүүхдүүдээ авч гарна гэдэг бэлгийн боловсрол, эрүүл мэндийн боловсрол, харилцааны соёл гэх мэт шиг хамгийн чухал нэг ухаан болж байна.