Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн, доктор профессор, 20 дугаар зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэв агсан “Зэс хэрэглэхийн гайхамшиг” нийтлэлдээ “зэс эдлэл нь өрх гэр, ам бүлийн бэлэн сувилагч байсан” гэж онцолжээ.
Ханбогд, Цогтцэций сумдад тус бүрт нь “хот” байгуулж, хооронд нь хурдны авто зам болон төмөр замаар холбоод “Ихэр хот” байгуулъя. Монголын говиор салхи татуулан давхиад нэгээс нөгөөд нь хүрчихнэ. Нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, орчны хувьд нэгнээ тэтгэх, харилцан нөхөх, хослон хөгжих “Ихэр хот”.
13 дугаар зуун - Монголын зуун. Монголчууд бид гайхамшигтай түүхтэй. Гэвч бидний эх түүхийг өмчлөх, булаацалдах, өөртөө хамаатуулахыг хичээж байгаа зарим улс орны бодлого, түүхчдийн санаархал идэвхжиж байгаа нь харамсалтай. Үүнд бодитой няцаалт өгөх шаардлага үүсээд олон жил болжээ. Нөгөө талаар эх түүхээ үл ойшоох, улс үндэстнээрээ бахархах эх оронч үзлийг үеэ өнгөрөөсөн, улирсан баларсан, хоцрогдсон, хуучирсан гэж үзэх хандлага өсвөр залуу үеийнхэнд байж болохгүй.
##түүх
##13дугаарзуун
##чингисхаан
##өгөдэйхаан
##батхаан
##хубилайхаан
##мөнххаан
##гүюгхаан
##монголчууд
##монголынтүүх
Монгол орныг анх удаа зорьж ирсэн гадаадын аялагч, жуулчдын анхны сэтгэгдэл Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас эхэлж, Улаанбаатар хүртэлх хурдны замын туршид үргэлжилнэ.
##түүх
##төлөвлөлт
##аялалжуулчлал
##талнутаг
Экспортын чиг баримжаатай аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилгоор германчууд “Made in Germany”, япончууд “Made in Japan” бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн. Олон улс орон “Made in …” бодлогыг шууд хуулбарлан онож алдаж явна. Харин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “Make in India” санаачилгыг хэрэгжүүлж амжилт олж байна. Олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд салбар дундын уялдааг хангаж, глобал нэмүү өртгийн сүлжээнд тогтвортой хөгжих асуудал нэн чухалд тавигдаж байгаа юм. Харин Монголчууд бид “Meet in Mongolia” санаачилга дэвшүүлж, хэрэгжүүлж чадах болов уу.
Чингис хааны үндэслэн байгуулсан Их Монголын эзэнт гүрний гал голомтыг сахисан өнөөгийн Монгол Улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан зүтгэлтнүүд маань Өгөдэй хааны адил засагласан хугацааныхаа туршид Монгол Улсдаа, ард түмэндээ хийж хэрэгжүүлсэн, оносон, алдсанаа өөрийн гараар бичиж, өөрийгөө дүгнэж үлдээдэг байгаасай. Хожим сонгогдох төрийн зүтгэлтнүүд үүнийг бодож зүтгэлтэй ажиллаасай, өөрийн нэрээр засаглал соёлын өв үлдээгээсэй гэж хүснэм.
##засаглал
##төр
##улстөр
##түүх
##үндсэнхууль
##тогтолцоо
##зүтгэлтэн
##хаан
##өгөдэй
##өв