Цэц тойрсон хэрүүлийн эхлэл ба Ерөнхийлөгчид гэнэтирсэн гай

Үндсэн хуулийн Цэцэд улс төр огт хамаагүй. Цэц Үндсэн хуулийг сахиж хамгаалах үүрэгтэй л байгууллага. Тиймдээ ч Үндсэн хуулийн дээр Хөх тэнгэр л бий гэдэг үг гарсан биз. Гэхдээ Цэц хэд хэдэн удаа улстөржилтөд өртсөн. 2016 онд Цэцэд нөлөөлөх гэж оролдсон байдаг юм. Намын жагсаалтаар УИХ-ын гишүүдийн хувь тэнцүүлэн сонгох нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэлт гаргаснаас болоод Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулсан нь парламентын түүхэнд Цэцийн даргыг огцруулсан анхны тохиолдол байлаа.“Цэцийн толгой авдаг төртэй боллоо” гэсэннийтлэл хүртэл гарч байсан. Тэр үед УИХ-ын дарга ньАрдчилсан намындарга З.Энхболд байлаа. 

Тэрнээс хойш Цэцийг хамгийн их улстөртэй хутгаж, үйл тамыг нь барж байгаа үйл явдал яг одоо өрнөж байна. Энэ нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой, боломжгүй гэсэн маргаан. Энэ маргаан гарахгүй байж болох байсан. Ийм будлиан юунаас болж үүсэв. Юунаас эхэлсэн хийгээдодоо яаж өрнөж байгааг өгүүлье. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 30.2-т“Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн зохицуулалтын дагаж мөрдөх хугацаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдрөөс буюу тавдугаар сарын 25-нд хэрэгжиж эхэлсэн.Уг нь дээрх хугацааг 2025 оноос дагаж мөрдөхөөр тусгасан байв. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын эрх зүйн байдлыг дордуулахгүй заалтыгҮндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ажилласан ажлын хэсгийнхэн оруулж тусгасан гэсэн үг.Тэр ч бүү хэл нэр дэвшээд ялвал хамгийн удаан хугацаанд Ерөнхийлөгчөөр ажилласан хүн болох байлаа.Гэтэл Ерөнхийлөгчийн тухай заалтуудтай холбоотой хуулийн ажлын хэсгийн хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийг төлөөлөн орж ирэв. Ерөнхийлөгчтэй холбоотой заалтууд дээр санал солилцохдоо тэрээрЕрөнхийлөгчийг дахин нэр дэвшиж зургаан жил ажиллах боломжийг олгосон өнөөх заалтыг хасуулах санал хэлж. МАН-ынхан мэл гайхаж, цэл хөхөрсөн ч дуртайяа түүний хүслийг биелүүлэв. Бүр машид баяртайгаар хэлсэн даруйд нь ёсоор болгож. Хуульчдаас бүрдсэн дэд ажлын хэсгийнхэн ч өнөөх заалт хасагдчихсан байхаар гайхаж ирээд “Энэ заалт хааччихав, болж байгаа юм уу” гээд асууж. Мэдээж Ерөнхийлөгчийн талынхан өөрсдөө ингэж хүссэн гэдгийг МАН-ынхан хэлж. Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх ажлын хэсгийн протоколд ч бий гэсэн шүү. Дэд ажлын хэсгийнхэн ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга өөрөө энэ заалтыг хасахыг хүссэн гэхээр гайхаад өнгөрч.Болсон процесс ердөө л энэ. Хууль батлагдтал ажлын хэсгийнхэн ч, УИХ дахь олонхи ч чимээгүй л байлаа. Энэ асуудал Цэц дээр очихыг тэд мэдэж байсан нь гарцаагүй. Гэхдээ тэднийг буруутгах аргагүй.Ерөнхийлөгчийн талын хүсэлтийг хангаж л өгсөн шүү дээ. Тэр хасагдсан заалт дараа дараагийн сонгуульд хэрэг болохгүй, зөвхөн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыгдахин нэр дэвших бололцоогоор хангасан байсан юм. Ажлын хэсгийн зүгээс Ерөнхийлөгчийн талтай зөвшилцөөгүй биш зөвшилцсөн. Гэтэл гай газар дороос гэгчээр ийм хэрэг мандчихдаг. Ерөнхийлөгч магадгүй сайн хуулийн зөвлөх, чадалтай баг, үнэнч түшмэдтэй байсан болөдийд сонгуульд нэр дэвших эсэх талаар санаа зовнин Цэцээр эргэлдэхгүй, намтайгаа учраа олоод сонгуулийн сурталчилгаандаа бэлдээд сууж байх байлаа. 

Итгэж явсан нөхөр нь иймэрхүү үйлдэл гаргахыг чинь “Түгжилдэнэ” гэдэг болсон билүү. Нэг тиймэрхүү л юм болсон юм даг уу даа. Жилийн дараа өөрийнх нь итгэж нөхөрлөсөн Тамгын газрын дарга нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс хассан заалт хүзүү толгойд нь хутга тулгахын чинээ хэн санахав дээ.

Ерөнхийлөгч дахин нэр дэвших нь эргэлзээтэй заалт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөдорсон тухай “Өдрийн сонин” хамгийн түрүүнд мэдээллээ. “Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой юу” гэсэн гарчигтай өнөөх материал шуугиан тарилаа. Дуулах нь ээ, хажуудахдаа итгэж, ажиггүй явсан Ерөнхийлөгч Х.Баттулга энэ тухай мэдээд Тамгын даргатайгаа тар тур хийж бөөн л юм болсон гэдэг юм. Тамгын газрын даргын албаа сайдын дайны ажил гэж хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн З.Энхболд үүний дараа “Сонгуульд дэвшихээр болсон” гэдэг тайлбартайгаар ажлаа гэнэт өгч,Ардчилсан намын дарга С.Эрдэнийн зөвлөхөөр ирсэн. Гэвч АН сонгуульд ялагдаж, З.Энхболд Тамгын газрын даргын ажлаа дахин хийх саналаа Ерөнхийлөгчид дуулгасан нь бүтэлгүйтэв. 

Харин мэдээлэл гарснаас хойш “З.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаа юм болов уу, хэдэн настай билээ, энэ хоёр хоорондоо муудалцаа юу” гэх яриа улс төрийн хүрээндболон хэвлэлийнхэн дунд өрнөсөн юм даг. Ер нь бол З.Энхболдын хассан заалт, Ерөнхийлөгчийн нэр дэвших асуудал өрсөлдөгч намуудад амтат зууш мэт соньхон мэдээлэл байсан нь тодорхой. 

Цаг явах тусам Ерөнхийлөгчийг энэ асуудал зовоож эхэллээ. Хэвлэлээр Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших эсэх заалтын талаар мэдээлэл гарснаас хойш энэ талаар хуульчид яриандаа цухалзуулж, өрсөлдөгч намынхан чдуугарч эхэлсэн юм. Хэлэлцүүлгүүд ар араасаа хөвөрлөө. Мэдээж Ерөнхийлөгчийг дэмждэг нөхөд нь, мөн хуульч нардэвших боломжтой, боломжгүй талаар хоёр өөр тайлбар хэлсээр байлаа. ГэтэлЕрөнхийлөгчид шийдэх асуудал тоймгүй их байдаг. Ядаж л хагарч бутарсан намын асуудал, Засгийн газрын гэнэт огцорсон явдал, тооцоолоогүй хүн нэр дэвшихээр яригдаж эхэлсэн нь, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх магадлалтай бусад намуудын асуудал, МАН, МАХН-ын нэгдэх тухай асуудлууд толгойны өвчин болж нэмэгдлээ.

Цэц доторхи “зодоон”

Хүн намын дарга УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй хүмүүс Цэцэд хандлаа. Р.Гончигдорж, Д.Бямбасүрэн нарын улстөрчид Ерөнхийлөгчийн талд үгээ хэлсээр байлаа. Магадгүй Ерөнхийлөгч тэднээр үг хэлүүлсэн ч байх. Ерөнхийлөгчийн сонгууль ойртоод байдаг. Тэсгэл алдсан Ерөнхийлөгч Х.Баттулга Цэц рүү өөрөө давхиж очиж, тэрийг нь хэвлэлийнхэн бас л мэдээллээ. Хуулиараа Цэцэд хэнбугай ч нөлөөлж болохгүй л дээ. Гэвч анхаарахгүй орхиж бүр болохгүй. Уг нь Дээд шүүхээс санал болгох Цэцийн гишүүний хоёр ч орон тоо гарсан. Хугацаа нь болсон хоёр орон тоон дээр өрсөлдөх саналыг Дээд шүүх нээлттэй зарласан нь дэвшил байлаа.Олон өрсөлдөгчдөөс тунасан хоёрын нэг болох хуульч Ж.Эрдэнэбулган Дээд шүүхийн шүүгчдээсээ олонхийн саналаар Цэцийн гишүүн болох визээ авч УИХ-ын байнгын хороогоор дэмжигдсэн ч нэгдсэн чуулганаар орох үед нь АН-ын бүлэг завсарлага авсан. Гэвч баасан гаригийн чуулганаар Ж.Эрдэнэбулганыг Цэцийн гишүүн болгохыг УИХ дэмжлээ. Харин нөгөө нэр дэвшигч нь нийт шүүгчийн олонхийн санал авч чадаагүй учраас УИХ руу ганцхан хүний нэр орж ирсэн хэрэг.

Энэ хооронд Цэцэд бөөн асуудал үүсчээ. Дээд шүүхээс нэр дэвшээд орж ирсэн хүний оронд Цэцийн гишүүн Ш.Цогтоо явах уу, Д.Солонго явах уу гэсэн маргаан,бага суудлын хуралдаан болсон болоогүй, шийдвэр гарсан, гараагүй гээд маргалаа. Гэтэл 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригт “Тодруулга авах тухай” албан бичиг хүргүүлж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаар Дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг тодруулан ирүүлэхийг хүслээ. Үүндээ “ Дээд шүүхээс Монгол Улсын Цэцийн гишүүнийг УИХ-дсанал болгосон байх бөгөөд ингэхдээ бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийг нь чөлөөлж, хэнийх нь оронд дараагийн гишүүнийг томилох талаар тодорхойгүй санал ирүүлсэн нь хууль зүйн зөрчил, маргаан үүсгэж байна” гэсэн байна. Угтаа улс төр ингэж өрнөөгүй болЦэц ажлаа мөрөөрөө хийгээд нийтийн анхаарлыг төдийлөн татахгүй байсан. Бүр цаашилбал тэр нэгэн өдөр З.Энхболд тэр заалтыг хасуулаагүй бол өнөөдөр ийм үйл явдал өрнөх ч үгүй байсан. Цэц яалт ч үгүй улстөрийн тоглоомын хайчинд орчихоод байгаа болохоор лингэтэл анхаарлын төвд орж,зарим нэг нь сандралдан, хэвлэлээр сайн дураараа мэдээ өгч гүйхдээ тулахав дээ.Огт нэр нь дуулддаггүй байсан Цэцийн гишүүдболон бүрэн эрх нь дуусч байгаа Цэцийн хоёр гишүүний хэд хоногийн өмнө, хойно явах нь иргэд олон нийтэд байтугайд нь тийм ч сонин зүйл биш л дээ.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа. Үүний өмнөх хоёр, гурван хоногийн хооронд мөн л Ерөнхийлөгчийг дахин дэвших эрхтэй гэсэн байр суурийг Тамгын дарга болон улстөрчид илэрхийлсээрбайсан ба тэр тоогоор дэвших эрхгүй гэсэн байр суурь ч хүрсээр байна. 


Дуулиан болсон Цэцийн хурал хэрхэн өрнөв

Ерөнхийлөгчийн зүгээсШ.Цогтоог үлдээх хүсэлтэй байгаа бол нөгөө талаас Д.Солонгыг үлдээх нь зүйтэй гэв.Ш.Цогтоогийнх нь төрийн албанд ажиллах насны дээд хязгаар нь илүү гарчихаж.Д.Солонго нь хэдийгээр Цэцийн гишүүний хугацаа нь дуусч байгаа ч нас нь хуульд зааснаар төрийн албанд ажиллах дээд хязгаарт хүрээгүй гэх мэт тайлбарууд хөвөрч байна. Цэц дотор Д.Солонго, Ш.Цогтоо гэдэг хоёр хүний асуудал сөхөгдөж байгаа нь бас учиртай. Т.Доржханд нарын өгсөн өргөдөлтэй холбоотой маргаанд үндэслэн Д.Солонгын үүсгэсэн хэргийн үндэслэлийг эсэргүүцэж, Цэцийн түүхэнд анх удаа Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр санал гаргасан байдаг. Энэхүү саналыг Ерөнхийлөгчтэй уулзсаны дараа гаргасан гэж хавь ойрынхондоо хэлсэн дуулдана. Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар Тэнцүү эрхтэй гишүүнийхээ хараат бус байдалд халдаж, Үндсэн хуульд захирагдах зарчмаас ухарсан гэж Цэцийн зарим гишүүн Б.Буяндэлгэрийн энэ үйлдлийг үзэв. Ингээд энэ саналыг хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар “Гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хурал”-аар хэлэлцэх болсон бөгөөд ийм хуралдаан хэрхэн хуралдах талаар хууль болон дэгд тодорхой заагаагүй аж.Хуралдаанаас өмнө маргааны нэг тал болох иргэн Т.Доржханд, Д.Үүрцайх, нар Цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 18 дугаар зүйл заасны дагуу гишүүн Ш.Цогтоог хуралдааны танхим чөлөөлөхийг шаардсанаар тэдний маргаан эхэлсэн байна. Нэг ёсондоо Т.Доржханд Д.Үүрцайх нарШ.Цогтоогоос татгалзан гаргах хүсэлт гаргасан байна. 

Санал зөрөлдөөнтэй холбогдон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль дахь Цэцийн гишүүн татгалзан гарах тухай асуудлыг тусгасан 22 дугаар зүйлийг хэрхэн хэрэглэх тухай маргаан болжээ.Энэ нь гишүүн өөрөө татгалзан гарах асуудлыг зохицуулсан байдаг.Харин татгалзан гаргах асуудлыг зохицуулаагүй талаархи маргаан өнөөх хурал эхэлснээс хойш өрнөсөөр байж. Энэ зүйлийн нэг дэх хэсэгт “Цэцийн гишүүнийг энэ хуульд зааснаас өөр үндэслэлээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргаж үл болно” гэж заагаад гурван нөхцөл тусгагдсан бөгөөд энэ гурван нөхцлөөс өөр үндэслэлээр татгалзан гарах хүсэлтэй гишүүнийг тухайн бүрэлдэхүүн татгалзан гаргаж болохгүй тухай заасныг тайлбарласаар байсан боловч Ш.Цогтоо гишүүн танхим чөлөөлөхгүй суусаар байжээ. Нэг ёсондоо асуудлыг ойлгоогүй, эсвэл ойлгохыг хүсээ ч үгүй бололтой. Гишүүн өөрөө татгалзан гарах бус гишүүнийг татгалзан гаргах асуудлыг хэрхэн хэлэлцэх талаар дээрх хуульд ямар нэгэн заалт байхгүй тул уг хуулийн 11 дүгээр зүйл “Цэц болон Цэцийн гишүүн Үндсэн хууль болон Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн заалттай харшлаагүй бусад хуулийн заалтыг удирдлага болгож болно” гэж заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.5 болон 85.3 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийг татгалзан гаргах тухай асуудлыг үндэслэлтэй эсэхийг түүнийг байлцуулахгүйгээр шүүх бүрэлдэхүүний бусад шүүгчид шийдвэрлэнэ. Санал тэнцвэл шүүгчийг татгалзан гаргасанд тооцно” хэмээн заасны дагуу тухайн гишүүнийг байлцуулахгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх хуультайг сануулж, түүнийг танхим чөлөөлөхийг дахин шаардсан ч гишүүн Ш.Цогтоо гарахгүй сууснаар маргаан улам даамжирчээ. 

Энэ үед гишүүн Ц.Нанзаддорж гэнэт микрофон булаан авч, хурал удирдах эрхийг өөртөө шилжүүлсэн байна. Угтаа энэ нь хууль бус юм байна л даа. Сайн дураараа цааш хурал удирдаж эхэлсэн Ц.Нанзаддорж Ш.Цогтоог хуралдаанд танилцуулах илтгэлээ уншихыг зөвшөөрснөөр хуралдаан хууль бус болох шат руугаа оржээ. Тэр үед Цэцийн гишүүн Д.Одбаяр нь хуулийн наймдугаар зүйлийн хоёр дахьхэсэгт заасны дагуу “...хуралдаанд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон” үндэслэлээр хуралдааныг орхиж, энэ тухайгаа Цэцийн даргад мэдэгдэж, уг хуралдааныг хуульд зааснаар завсарлуулсан байна. Гэтэл ард нь үлдсэн хоёр буюу бүрэн бус бүрэлдэхүүнтэй, хууль бус хурлыг Ц.Нанзаддорж дур мэдэн даргалж, Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нар хууль бус хурлаасаа “шийдвэр” гарган, гарын үсэг зурсан байна. Мэдээж хурал нь хууль бус бол шийдвэр нь хууль бус болж таарна аа даа. Уг шийдвэр гаргахад оролцоогүй гараад явчихсан байсан Д.Одбаяр өнөөх хууль бус шийдвэр гээчид нь гарын үсэг зурахаас татгалзаж.Хурлын протоколд энэ бүх үйл явдал бичигдсэн нь дамжиггүй. 

Ямартай ч Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Ш.Цогтоо нар Цэцийн хянаж байгаа маргааны талаар “Цэцийн шийдвэр гараагүй байхад өөрийн санал, дүгнэлтийг олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан илэрхийлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин шийдвэр гарсан мэтээр мэдээлэл түгээж, өөрсдөө санал бодлоо хэлсэн нь анхаарал татаж байгаа юм. Угтаа Үндсэн хуулийн Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас гуравдугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн албан мэдээнд “ ...Хуралдаанаас маргаантай холбоотой шийдвэр гаргаагүй байна. Үндсэн хуулийн бага суудлын хуралдаан үргэлжилнэ” гэсэн байлаа.

Тиймээс хууль зөрчин хуралдаж, хууль бус хурлынхаа “шийдвэр”-ийг зарим хэвлэлээр яаран нийтэд мэдээлснээрээ дээрх Цэцийн гишүүд дараагийншатны хуралд оролцох эрхгүй болсон байна. Ямар ч байсан шинээр гишүүн орж ирснээр бүрэн эрх нь дууссан байсанШ.Цогтоо чөлөөлөгджээ. Болсон явдал ийм л юм болж. Харин Цэцийн энэ асуудал ингээд дууссангүй, Ерөнхийлөгч хориг тавьчихаад байгааг дээр дурдсан. Цааш хэрхэн үргэлжлэхийг харж сууя. Цэц хийгээд Цэцтэй холбоотой шуугиан хэрхэн гарч, яаж үргэлжилж байгааг нэмж хачирлалгүй хүргэлээ.