Х.Баттулга гишүүний Яармаг хэрэгждэг бол ганган санаанууд байна, шүтэв.
Далимдуулаад ярихад, ХҮН гэдэг капиталыг манайд ерөөсөө тоохгүй юмаа, намайг тоогооч ээ гэсн :D
8-59 насныхан нийт хүн амынх нь 85 хувийг эзэлдэг, голч нас 21 байдаг ийм сайхан залуу улс орон дахиад байна уу. Заримдаа бодохым, 35-аас доош насныхнаар хүн амаа бүрдүүлэх шахсан залуусын орон юм чинь ингэж учир зүггүй зугаа цэнгэлээр бялхалгүй л яахав дээ гэж. Насны бүлгээр нь тооцох юм бол одоогийн 17-23 насныхан бусад насныхнаас хамгийн өнөр олуулаа, өөрөөр хэлбэл 1985-1990 онд төрөлтийн бүүм болсон байгаа юм. Энэ бүүм нь 70-аад оноос анх эхээ аваад 80-аад онтой залгаад манай ах, би, хамаатны хүүхдүүд, манай ангийнхан, найз нар, найз нарын ах эгч дүү нар, тэдний найзууд гээл баахан өлгийтэй, мөлхдөг, хэлээ хаздаг хүмүүс айл болгонд бий болсоор хамгийн оргил үе нь 85 оноос үргэлжилж 90 онд нийгмийн гэнэтийн уналтаар тэгээд дуусгавар болжээ, 90 оноос хойш төрөлт буурсан, одоо ч тэр хэвээрээ төрөлт бага төвшинтэй (хүн ам буурсан биш, өсөлт маш удаан байна гэсэн үг). Төрөлтийн бүүмээс харахын бол уул нь нөхөн үржихүйн насны хүмүүс яг одоо хамгийн олон байхад хурдан үржмээр юм даа. "Төрөлт" тэгээд ахуй амьдрал, нийгэм эдийн засаг, орчин нөхцөл гээд бусад хүчин зүйлээс их хамаардаг complex асуудал болохоор дангаар яриад явцгүй л дээ.
Тэхээр нийт хүмүүсийн 60 хувь нь хөдөлмөрийн насныхан эзэлдэг залуу оронд (тэгж бэлэн мөнгө төгрөг тараагаад ... за яахав тэгээд чадаж байвал тарааг л дээ, сайн л биз) нийгмийн хамгаалал, халамжийн талдаа зүүний чиглэлийн бодлого гэхээсээ илүү бизнесийг дэмжих, үйлдвэрлэл эрхлэх орчинг бүрдүүлж барих, боловсролыг шинэчлэх, ажлын байр нэмэх гээд хүн амынхаа бүтэцтэй уялдсан, залуучуудруу чиглэсэн, энэ багтаж ядсан их залуу эрч хүчийг тултал нь ашиглаад авахуйц тийм асуудал бодлогыг л түрүүлж барьж авч хэрэгжүүлмээр юм шиг. Хүн чинь ажилгүй, аятайхан гэр оронгүй бол юун хүүхэд, юун төрөх. Өчнөөн олон залуус чинь залуу юм хойно яаж ийгээд хоорондоо сууцгаана л даа, толгойгоо тоонот гэрт биш паартай байшинд нийлүүлмээр байдаг (барилгын салбар ч угаасаа од юм байна л даа. дүгнэлт: барилгын салбар нөхөн үржихүй хоёр шууд пропорциональ :D ). Залуус нь ажил хийгээд боломжийн амьдраад байвал тэртэй тэргүй настайчуудаа аваад явчихна, дундаж наслалт 68 буюу тэгтлээ урт насалж чаддаггүйн улмаас 100 боломжит асран халамжлагчид 16 өндөр настан ноогддог харьцангуй цөөн, ер нь бол хөгшрөлтийн дарамтгүй улс байж тэтгэвэр бага байна гэх настайчуудын гомдол тасардаггүйд залуучууд нь ч, төр нь ч ичмээр л юм. Гол нь үр хүүхэд болсон залуус нь цөөхөн хэдэн настайчуудаа тэтгэвэргүй байсан ч аваад явахуйц тооны харьцаатай байхад асуудал үүссээр байна гэдэг чинь залуус ажилгүй, мөнгөгүй, анхиагүй дорой байна л гэсэн үг.
Ажлын байр - Орон байр гэдэг 2 янзын "байр"-аар л хангалуун бол 20-35 насны ид залуус гадаадруу "дүрвэцгээж", гэр бүл салж, жилд 10000-хан хүүхэд төрж, мөн төчнөөн аборт болж, замбараагүйдэл, хэрүүл шуугиан уйлаан майлаан гаргахгүй байж болмоор. Төр нь хүн капиталаа ашигла л даа, залуучуудаа л дэмж л дээ, ажил хийлгэ л дээ. Залуус нь төрлүү агсарч, ажил голж, хов хөөрөгдөж, хоног аргацаахаа болъё л доо.
Шороон түмэн хүнээ яая гэж байгаа орнуудын дэргэд бид чинь цөөхөн ч гэлээ иргэд нь боловсролтой, хүнлэг чанартай л байвал толгой дарааллаад жаргалтай байж болохоор авсаархан юмсан. Хүн капитал гэснээс нэлээд дорвитой нэгэн судалгаагаар 2100 онд монголчууд 5 сая хүн амтай болно гэж тооцоолсон байна лэй. Бид чинь өнгөрсөн 30 жилийн дотор 1,2 саяас 2,4 сая болж 2 дахин үржсэнээ бодохоор аяар зуун жилийн дараа л 2 дахин өснө гэдэг асар чамлалттай санагдаад байна л даа. Гэхдээ 5 саяулаа болчвол гээд бодсон чинь гоё юм аа, ажилтай, байртай болчвол бид нар ер нь ээж ааваас дутах юу байдын, цөмөөрөө төрөлтийн бүүм хийх үү гэсн :D одооноос л хүн бүр дор бүрнээ хичээх хэрэгтэй шөө, нөхөд өө!