Нутаг дэвсгэр
Сая таван зуун км хавтгай дөрвөлжин талбайтай. Гадаадад байшин сав худалдаж авсан монголчуудын шалны талбайг эвлүүлчихвэл бас хэд гурван мянган метрээр нэмэгдмээр санагдаад байгаан.

Хүн амын байдал
Хүн амын тоо 3 сая гаруй. Үүнээс:
-2,0 сая шахам нь бөбө
-0,5 сая нь бөө
-0,5 сая оюутан
-0,5 сая лам
-0,5 сая дарга. Үүнээс уяач 400 мянга. Бөх дөрөв. Сандуй нэг.
-Үлдсэн 100 мянга нь эвлүүлэг, бичлэг энэ тэр хийгчид.

Mенталитет /хийморь/
Омогших дуртай. Бүхий л юмсыг омогшлоороо даван туулна. Жишээ нь ганцаараа гурван хүн зодсон хүнийг хараад омогшил жигтэйхэн бадарна. Харин матийн олимпиадын алтан медаль еөөр омог хөдөлгөхгүй. Мөн зам дээр түгжрэл үүсвэл омогшиж хаазлаа л замын хажуугаар шороо босгон давхина. Тийнхүү хажуу эгнээ рүү шааж орсныхоо дараа аархана.

Омогшил аархал хоёр нь нийлж хийморь гээчийг үүсгэх ба хийморь нь нэг бадарчихвал манайханд өөр юу ч хэрэггүй. Гэхдээ жил тойрон хийморио сэргээчих гээ л нар, уул, мод, морь ширтэн шогшдогийг бодвол хиймор гээч нь нойтон түлээ шиг асч өгдөггүй зүйл байдаг бололтой. Энэ нь нэг асаадахвал дэлхийг сүйд хийх гээд байгаам уг нь.

Дарга
Тусад нь авч үзэх шаардлагатай категор. Тэдний бүх юм нь үнэхээр өөр. Зүйрлэвээс, “Чоно ба долоон ишиг” дээр гардаг шиг. Чоно нь тэд, ишиг нь бид. Маньд хандах хандлагыг нь хүүхэд шиг хуурах, айлгах, үл тоомсорлох, дээрэлхэх гэж хувааж болно.

Хүүхэд шиг хуурах жишээ: “Би ард түмнээ хамгаалахаар ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх гэж байна”
~Н.Алтанхуяг

Айлгах жишээ: “Нэмж хэд хэдэн уулзварыг зүүн эргүүлдгүй болгоно!”
~Хотын орлогч П.Баярхүү

Үл тоомсорлох жишээ: “Тийм, энэ хурлын бичлэг алдагдсан”, “Үгүй энэ хурал биш эвлүүлэг”
~Сандуй

Дээрэлхэх жишээ: “Сандуйг огцруулах үндэслэл алга”
~М.Энхболд

Улстөрийн нөхцөл байдал
Хориод намтай ч хоёр нам л засгийн эрхийг ээлжилж авна. Засгийн эрх нь хөмбөгийн бөмбөг шиг агаад авсан тал нь нэгэндээ паасалсаар дараагийн сонгуулиар ёсоо даган нөгөөдөө алддаг. Нөгөө нь авч жонглёрдсоор дараагийн сонгуулиар наадхандаа буцаагаад алдана.

Үүнийг бичиж байх хугацаанд мөн нэгэн засгийн газрыг огцруулах үйл явдал өрнөж байна*.

Машин
-Хоёр сая приус
-Нэг сая жийп
-Орц болгонд үсний машин
-Их хуралд хоёр сээгс машин.

Цаг уур
Монгол орон дөрвөн улирлын цаг агаартай.

Шорооны улирал
Шорооны улирал цас ханзрахаар эхэлдэг (Бурханы авралаар цас төр засгийн оролцоогүй ордог). Хэдийгээр тавийн тор, нойлын цаас маас гээд бүгдээрээ агаарт хийсдэг ч шороо нь арай их учир монголчууд шорооны улирал гэж нэрийдсэн аж. Энэ шороог арилгах ямар ч арга байхгүй. Зүлэг тарих, үлдсэн талбайг цементлэх гэхээр боржуур солих чухал ажил орхигдчих гээд байдаг тул энэ улирал мөнх.

Найрын улирал
Шорооны улирлын бөгсөөр эхэлнэ. Ер нь монголчууд юуг ч бөгс өндийнгүүт шууд найрлаж эхэлдэг. Архи, махаа яг орон доороо хийчээд хүлээж байдаг байх. Нэг харахад л согтцон ээхэхэхээээ гээд шуранхайлаад сууж байх нь тааламжтай.  Найрлаж байгаа хэмнэлийг нь харвал найр хэзээ дуусах нь битий хэл хэзээ эхэлсэн нь ч мэдэгдэхгүй. Библи, “энэ тэнгэрт эхлэл гэж үгүй, ингээ л байж байсан” гэж хэлсэн шиг.

Шарталтын улирал
Өрөөсөн нүдээ аньж өндийгөө л, “хүшшш, өвөл болжаагаамуу?” гээ л хэрэлдэж эхэлнэ. Хадлан тэжээл, дулаалга, мал мах гээд нэгнээ хяргангаа алдана. Энэ улирлын онцлог нь яаж дулаан өвөлжихийг хүн бүхэн мэддэг, өөр өөрийн шилдэг аргатай нь харагддаг. Гэхдээ жигтэйхэн зутарч өвөлжнө.

Утааны улирал
Анхны утаа үнэртэнгүүт л фэйсбүүк дээр “утаагаа санасан байна шүү ккк” гэсэн постууд хөвөрч эхэлнэ. Утаа олон сайн юм ацардаг. Баарнуудын орлого сайжрана. Утаагүй зуух зарна. Утааны эсрэг жагсаал болж мөнгөний эргэлт сайжирна. Хүмүүс гоё гоё романтик фото зургууд постлоно. Бас шинэ жил, цагаан сар энэ л улиралд тохиодог. Юмыг өнгөц дүгнэдэг улсуудад утаа муухай ч, гүнзгий дүгнэдэг улсуудад утаа сайхан.



*Төрийн эрхийг зарагч Сандуйг хогийн ургамал байна гээд тайрах гэтэл 60 тэрбумд орооцолдсон нөхөд нь өмөөрсөн. Бусад нь сугалах гээд таттал Сандуй бөгсөндөө засгийн газрыг уяцан байж таарсан. Одоо таты таты сугалы сугалы гээд гуч дөчүүлээ дугтарсаар байгаа. Тэрүүхэнд нь хайчлах байсан юм гэж нүдэн дээр огцрон алдаж буй засгийнхан амаа барьцгааж байна.