Ипотекийн зээл 8 хувиас нэмэгдэхгүйгээр үргэлжилнэ
Ойрд дандаа муу мэдээ дуулгалаа. Тиймээс сайн мэдээгээр эхэлье. Ипотекийн зээл 8 хувиас нэмэгдэхгүй, бас зогсолтгүй үргэлжлэх нь тодорхой. Мэдээж амаргүй замыг туулна. Гэхдээ туулахгүй байх эрх алга.

Өнгөрсөн хугацаанд барилгын салбарт хайрт “ардчилалынхан” маань 3 их наядын хөрөнгө хаяжээ. Харамсалтай нь “мөнгө хэвлэх” замаар “хаясан” болохоор мөнгийг нь “идчихсэн” боловч балагийг нь цэвэрлэх амаргүй үүргийг өвлүүлээ. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар мөнгө хэвлэхгүйгээр, зөв гарцыг олж хоёр их наядын эх үүсвэрийг хуулийн дагуу бий болгож ипотекийн зээлийг үргэлжлүүлэх зөв гарц олохоо ажиллаж байна.
Шинэчлэлийн, Шийдлийн Засгийн газрууд 800 тэрбум төгрөг зарцуулаад ч барилгын осол аваар, гал гарах, норм норматив зөрчих, зориулалтын бус барилгын материал ашиглах зэрэг асуудлыг зогсоож чадаагүй. Харин барилгын салбар 90 жилийнхээ ойн босгон дээр Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр эхлээд барилгачдадаа салбарынх нь зах зээлийн талбар унаагүйг, дараа нь орон сууцны зээл авсан болон авах гэж байгаа иргэддээ Монголбанкны бодлогын хүү нэмэгдсэнээс шалтгаалж зээлийн хүү нэмэгдэхгүй гэдгийг мэдэгдэж баярлуулахыг маш олон хүн хүлээж байгаа.
Хамгийн гол нь барилгын материал үйлдвэрлэгчдэдээ зах зээл нь нээлттэй төдийгүй төрөөс дэмжинэ гэдгийг дуулгаж ирэх сарын эхний өдөр “зовлон жаргал”-аа ярьж зорилтоо зураглахаар болсон байна. Ингэснээр БҮК, “Монгол базальт”, Төмөрлөгийн үйлдвэр гээд үндэсний үйлдвэрлэл сэргэж, харин гадаадын хөрөнгө оруулагчид монгол хүнийг ажлын байраар хангасан, монголчуудтай хамтарсан компани байгуулсан тохиолдолд татварын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэх аж.
Энэ бол зөв гольдрол, зөв бодлого. Ажил бүхэн эзэнтэй, үр дүнтэй, хамгийн чухал нь монгол хүн бүрт ашигтай байх ёстой. Урагшаа харсан бодлогыг нь тодорхойлоход нэг иймэрхүү. Өмнөх Засгийн газар сүйд хийчихэж, экс сайд нь баллачихаж гэдэг хов жив төрийн ажилд байх учиргүй. Бодит үнэнийг тоон үзүүлэлтээр илэрхийлээд, гарах гарцаа танилцуулж байгаа нь энэ. МАН-ынхны төрийн залгамж чанарыг эрхэмлэдэг, төрийн алба хашиж туршлагажсны хэргийг гаргаж буй нь ийм үйлдлээс л анзаарагдах аж.
Удахгүй дээ, хэсэгхэн хугацааны дараа та бүхэнд ямар өөрчлөлт гарсныг эргэн танилцуулна. Гадаадын хөрөнгө оруулагчид, хандивлагчид МАН-ын бодлого, туршлага, өнгөрсөн он жилүүдэд хамтран ажиллаж эдийн засгийн сэргэлтийг авчирсан түүх давтагдана гэдэгт итгэж байна. Тэдэнтэй гар нийлж, төрийн болон төсвийн сахилга батыг чандалдаг байдлыг нь хүндэтгэн хамтран ажиллах санал тавьсаар буй. Энэ бол Монголын эдийн засагт эрэлттэй дохио.
Хямарлаа гэж хэлэх амархан. Хямрал, хүндрэлийн урьдач нөхцлийг мэдэрч даван туулаад ажлаа тайлагнаж суух сайхан. Ипотоекийг яагаад ийм олон хүн сонирхож байна вэ. Энэ бол тухайн айл өрхийн өргөө гэр, оршин суух баталгаатай холбоотой. Монголын эдийн засаг, макро түвшний хямралын халуун цэг нь ипотек мөн боловч үүнийг шийдэхгүйгээр эдийн засгийг илааршуулах аргагүй.
Яагаад өнөөдөр орон сууцны 5 хувийн зээл ярьчихаад, яг хаана, аль орон сууцыг ийм зээлээр авч болох жагсаалт хаанаас ч олдохгүй байна вэ. Энэ бол үлгэр байсан юм биш үү. Үлгэрийг үнэн болгож лууг, хангарьдыг,лусыг дагиныг амьдаар нь нялх үрдээ үзүүлж чаддаггүй шиг үл гүйцэлдэх үлгэрийг үнэн болгох гэж өнөөдөр “гэдсэндээ хөлөө жийлцэх” хэрэггүй.
Алджээ. Алдаагаа засах аргыг л олцгооё. Түүний дараа урагшаа нэг ч атугай алхая. Өмнөх 90 жилийн түүхэндээ ч барилгын салбар дандаа гоё сайхан замаар яваагүй. Гэхдээ бэрхшээлээ туулсаар өнөөдрийг хүрсэн. Энэ түүхт их ойнхоо өмнө алдаа бүхнээ залруулж, туршлага дүүрэн хүнээр, төрийн албанд зүтгэж сурсан хотдоо, барилгадаа, бүтээн байгуулалтдаа хайртай хүнээр Монгол Улсын дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарыг удирдуулах болсон нь аз түшсэн хэрэг биз ээ. Луужингаа нэгэнт олсон болохоор гарцаа олж л таарна. Ипотекийн зээлтэй, зээл авах гэж байгаа иргэд ээ, итгэл төгс байгаарай.