Үнэгүй цэцэрлэгүүд үүдээ нээлээ
Хорьдугаар зууны 60-70-аад оны үед Их Британийн эдийн засаг сэхэл авахгүй шахам болтлоо уруудаад байх үед Маргарет Тетчер Засгийн газрыг тэргүүлэх болсон байна.
Энэхүү түүхийг өнөөгийн Монгол яг эсрэгээр нь сөргүүлж байна. Төрийн тэргүүн нь үдийн хоол хөтөлбөрийг санаачилж, Засгийн газар нь цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг зуун хувь даахаар боллоо.
Сүүлийн жилүүдэд ажиглагдсан эдийн засгийн өсөлтийн үр дүнд Дотоодын нийт бүтээгдэхүүний 29 хувьтай тэнцэж байсан төвлөрсөн төсөв 54 хувь болж өсөх нь тэр. Ийн өсөхийн хэрээр төсвөөс үзүүлэх халамжийн нэр төрөл, хэмжээ өсч, хоёр сай гаруй хүн амын тал хувь нь буюу давхардсан тоогоор 1.2 сая иргэн нь халамж хүртэгсэд болж хувирчээ.
Уг нь шилжилтийн үеийн хориод жилийг туулсан монголчууд “Хэрэв миний амьдрал ядуу байгаа бол үүнийхээ төлөө би ичих ёстой” гэдгийг ойлгож эхэлж байв. Гэтэл энэхүү бодлыг нь халамжит төр гэнэтхэн эвдэж, “миний амьдрал ядуу байгаа бусад нь өрөвдөх ёстой” гэсэн ойлголтоор сэлгэж орхисон юм.
Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төр 100 хувь хариуцахаар боллоо. Уг нь аль хорьдугаар зуунаас хойш эцэг, эхчүүд хоолны мөнгөнийх нь 50 хувийг даасаар ирсэн байна. Харин үлдэх 50 хувийг нь төр хариуцаж, үүндээ жилд зургаан тэрбум төгрөгийг төсвөөс гаргаж иржээ. Харин одоо бүх зардлыг 100 хувь дааснаар жилд 13 тэрбум төгрөгийг төсвөөс гаргах шаардлагатай болов. Ээлжит сонгуулиар шинэчлэгдсэн төр, засгийн нэн түрүүнд хэрэгжүүлсэн бодлогуудын нэг нь энэ юм.
Ямаанд олгосон 30 гаруй тэрбум төгрөгтэй харьцуулахад 13 тэрбум төгрөг гэдэг ялихгүй мэт боловч ишиг, хурганд биш энхрий үрсэд зориулагдахаараа эрс ялгаатай. Гэвч үүнийх нь төлөө төр, засагт баяр хүргэхэд эрт байна.
Яагаад гэвэл хүүхдээ үнэгүй цэцэрлэгт өгнө гээд баярлаж буй эцэг эх ховор байна. Угаас “Үнэгүй юм үнэгүй л байдаг”
Нэгэнт эцэг, эх цэцэрлэгийн хооронд мөнгө, санхүүгийн харилцаа үүсэхгүй болохоор хариуцлага тооцох механизм огт бүрдэхгүй гэсэн үг. Сард эцэг, эх хоолны мөнгөнд сард ердөө 7500 хүртэлх төгрөг төлдөг ч үүнийхээ төлөө хариуцлага, чанар ярих эрхээ авч үлддэг байв. Одоо харин эцэг, эхийн өмнө хариуцлага огт хүлээх шаардлагагүй цэцэрлэгүүд бий болж буй нь аймшигтай. Сувиллын цэцэрлэгийн асрагч багш ой гаруйхантай хүүг боомилж, хөнөөх дөхсөн аймшигтай явдал саяхан гарсан. Яг ийм байдлаар үр хүүхэдтэй нь харьцсан тохиолдолд багш эцэг, эхэд нь “Би та нарын өмнө биш, төрийн өмнө хариуцлага хүлээх учиртай хүн. Биднийг та нар биш төр тэжээдэг” гээд зогсч байвал яана?
Хоол, тэжээлийн чанарын хувьд бодохоос ч хэцүү. Нэг хүүхдийн өдрийн хоол, хүнсний зардлыг ердөө 658 төгрөгөөр бодож төсөвлөсөн нь хэвээрээ. Бүтэн хичээлийн жилийн турш бяцхан хүүхдүүдэд дан элсэн чихэртэй талх идүүлсэн туршлагыг бидэнд нэгэн багш өгүүлж байсан. Иймэрхүү байдал “үнэгүй цэцэрлэгүүдэд” цаашид үргэлжлэх нь тодорхой болов. Тэр тусмаа элдэв амттан алагласан зах зээлээс алс хөдөө сумдын цэцэрлэгүүдийн хоолны цэсийг төсөөлөөд үзээрэй. Уг нь төр, засаг улс орныхоо ирээдүйг сайн сайхнаар бодож буй бол цэцэрлэгийг үнэгүй болгосон нэртэй “сайшаалын” бодлого хэрэгжүүлэх биш харин ч эцэг, эхчүүдэд оногдох зардлыг нэмэх нь илүү дээр байсан байж болох юм. Өөрсдийн халамжийг цэцэрлэгийн үйлчилгээгээр орлуулж буй ээж, аавууд нялх үрсээ хямд төсөр аргаар тэжээгдэж, тарчигхан орцтой хоолоор өдрийн ихэнх цагийг торгоож байгаасай гэж хүсдэггүй билээ.
Өнөөдөр улсын хэмжээнд төрийн өмчийн 696, хувийн өмчийн 87 цэцэрлэгт 130 мянга гаруй хүүхэд хүмүүжиж байгаа нь нийт цэцэрлэгийн насныхны 50 гаруйхан хувь аж. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа тавиад хувьд нь боломж олгохын тулд бүх зардлыг нь төрөөс даах болсон мэтээр зарим хүмүүс тайлбарлаж байгаа юм. Гэвч эцэг, эхчүүд хоолны мөнгийг нь төлж чадахгүйдээ бус цэцэрлэг хүрэлцэхгүйгээс болоод хүүхдүүдээ гэрт нь “цоожилдог” байна. Цэцэрлэгийн нэг ангид 25 хүүхэд хүмүүжих ёстой бол өнөөдөр улсын дунджаар 29.5-д хүрчээ. Улаанбаатар хот, сууриан газруудад бүр нэг ангид 40 хүүхэд хүмүүжиж байна.
Цэцэрлэгийг “үнэгүй” болгосон нь ямар үр дагавар, ямар зорилготой бодлого болохыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны мэргэжилтнээс лавлахад “Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийг хэрэгжүүлэхэд чиглэсэн” гэдгээс өөр тайлбар өгсөнгүй. Хууль хэрэгжүүлэх учиртай төрийн албан хаагчийн хувьд энэ нь зөв хариулт ч байж болох юм. Харин Засгийн газрын хувьд “цэвэр бичигтэн” гэдэг шиг амьдралд нэг их нэмэргүй сайшаалын үнэмлэхэн дээр бичигдэх төдий сайхан нэр зүүх л алхам бололтой. Төр хүүхдийн цэцэрлэгийг үнэгүй болгосон гэж ирэх сонгуулийн үеэр сурталдахад л хэрэгтэй биз ээ. З.ОРГИЛ
Цэцэрлэгт явах дургүй хүүхэд олон л доо. Гэхдээ гэртээ ганцаараа үлдээд гаднаасаа цоожлуулах дургүй хүүхэд бүүр олон бий…Тэдний хувьд тасалгааны цэцэг шиг, эсвэл гэрийн тэжээвэр муур шиг гэр сахиж үлдсэнээс цэцэрлэгт явж, үеийн жаалуудтай бужигнаж байх нь хэчнээн сайхан ч цэцэрлэг хүрэлцэхээ байжээ.
Цэцэрлэгийн нэг бүлэгт 25 жаал хүмүүжих ёстой ч улсын дунджаар өнөөдөр 29.5 байгаа нь цэцэрлэгийн хүрэлцээ ямар байгааг илтгэнэ. Улаанбаатар хот, төв, суурин газруудад бүр нэг ангид хүмүүжигчийн тоо 40-д хүрсэн байна. Зарим хүүхдэд цэцэрлэг олдохгүй байхад зарим нь цэцэрлэгтээ явахгүй гэж уйлдаг сонин оо? Гэхдээ энэ удаад тэдний тухай ярихгүй ээ.
Шинэ оны анхны өдрөөс эхлээд цэцэрлэг үнэгүй болж орхив. Хорьдугаар зуунаас хойш мөрдөж ирсэн “хоолны мөнгө” гэдэг ойлголтыг ийнхүү нэг л өдөр эцэг, эхчүүдийн толгойноос арчиж хаялаа. Уг нь тэдний хүүхдүүд хоол иддэг, хоолыг нь мөнгөөр авдаг. Харин ердөө энэ зардлыг төр 100 хувь хариуцахаар болжээ. Нэгдүгээр сарын нэгэн хүртэл хүүхдийнхээ хоолны мөнгөний 50 хувийг эцэг, эхчүүд төлдөг байсан бол одоо бүгдийг нь төр хариуцна гэсэн үг. Ингэснээр төр жилд зургаан тэрбум төгрөгийг цэцэрлэгүүдийн хоолны мөнгөнд хуваарилдаг байсан бол одоо 13 тэрбум төгрөгийг төсвөөс гаргах хэрэгтэй боллоо. Ээлжит сонгуулиар шинэчлэгдсэн төр, засгийн нэн түрүүнд хэрэгжүүлсэн бодлогуудын нэг нь энэ юм.
Ямаанд олгосон 30 гаруй тэрбум төгрөгтэй харьцуулахад 13 тэрбум төгрөг гэдэг ялихгүй мэт боловч ишиг, хурганд биш энхрий үрсэд зориулагдахаараа эрс ялгаатай. Гэвч үүнийх нь төлөө төр, засагт баяр хүргэхэд эрт байна.
Яагаад гэвэл хүүхдээ үнэгүй цэцэрлэгт өгөх болсон гэж баярэд юм үнэгүй л байдаг.
үүхдийн хоолны мөнгийг Төр 100 хувь даахаар боллоо. үүдээ цэцэрлэгт хөтөлж ирдэг ээж, аавууд хоолны мөнгөнөөс Өнөөдөр улсын хэмжээнд төрийн өмчийн 696, хувийн өмчийн 87 цэцэрлэгт 130 мянга 710 хүүхэд цэцэрлэгт явж байгаа нь нийт цэцэрлэгийн насныхны 57.1
Цэцэрлэгийг хуулийн хэллэгээр сургуулийн өмнөх боловсролын байгууллага гэнэ. Тэд өөрийн хуультай. Өөрөөр хэлбэл, сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар тэнд үүсэх харилцааг зохицуулдаг байна.
Боловсрол, соч
Улсын хэмжээнд өнөөдөр төрийн өмчийн 696, хувийн хэвшлийн 87 цэцэрлэг ажиллаж
Хэдийгээр цэцэрарамсалтай нь тэдэнд цэц
Өнөөдөр цэцэрлэгийн насны жаалуудын бараг тавин хувь нь гэртээ Монголын мянга, мянган хүүхд
Шинэ оны гарснаас хойш олон зүйл өөрчлөгдөв.
Тємєр хатагтай Английн Ерєнхий сайд Тэтчерийг анх ингэж нэрлэснээр ийм нэршил vvсчээ. Тэтчер Нийгмийн бодлогын сайд байхдаа хvvхдэд сургуульд єгдєг байсан vдийн хоол хєтєлбєрийг хассан байна.
Vvнээс болж эхчvvд тvvнийг vзэхээ больж “эмэгтэй хvн биш, тємрєєр хийсэн авгай” гэлцэх болжээ. Тэрээр Ерєнхий сайд болсон хойноо vйлдвэрчний эвлэлтэй хэдэн жил тулалдаж байж улсын ашиггvй vйлдвэрvvдийг хааж, єргєн хувьчлал явуулсан. Английг социализмаас гаргаж, улс орныг эрvvл эдийн засагтай болголоо. Тvvний бодлогыг олон хvн тухайн vедээ эсэргvvцэж байсан боловч эрvvлжсэн єнєєгийн Англид тvvний зєв байсныг бvгдээр зєвшєєрдєг, саяхан Лондонд тvvнд хєшєє босгосон. Эрэгтэй улстєрчдєєс ч чанга хатагтай.
нара