ТЭД АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЭРСЛЭН БОСЛОО
Манай амьдрал зөвхөн сонгууль байсан юм шиг. Бүтэн дөрвөн жилийн турш, зарим нь бүр хорин жил ноцолдож байж сая өнгөрсөн долоо хоногт сонгуулийн шинэ хуультай болж байгаа гэнэ.

Энэ сэдэв хэдэн улстөрч ба түүнийг тойрсон зарим мэдээллийн хэрэгсэл, улс төртэй хутгалдсан бизнесийн ганц нэг бүлэглэлийнхний дунд л тийм чухал байсан байх. Улстөрчдийн хэллэгээр "нийт сонгогчид" бол юу болоод өнгөрснийг мэдээ ч үгүй, мэдэхийг ч хүсэхгүй. Тэнд өөр амьдрал үргэлжилдэг агаад өөр өөрийн гэсэн чухал сэдэвтэй. Гэхдээ Монголд олигтой хөлбөмбөгийн баг, цуутай дуучин байхгүй болохоор энэ хавар энэ хэдэн улстөрч уйдаа гаргах сэдэв болж таарна. "Ёолкны маргааш"-аас эхлэн сонгуулийн кампанит ажил улс орон даяар өрнөх нь тодорхой. Ер нь ч эхэлчихээд байна л даа. Тэр нь яаж мэдрэгддэг вэ гэхээр бүх шатны эрх баригчид бүгдээрээ ард түмэндээ хайртай болцгооно. Тэд ард түмнийхээ төлөө эрслэн босоцгоолоо. Сум, багийн хуралд нэр дэвшигчид хүртэл энэ хавар оноо авах болохоор ард түмэнд хайртай моринууд гадуур пиг.
Мөн "Хайрыг чинь хайрлая" гэж дуулдаг шиг ээлжит сонгууль анагчид энд тэндгүй босоод ирнэ. Үгээ хэлнэ. Санал тавина. Ял торгуулиас мултрах, үер усны аман дээр газрын зөвшөөрөл авах, одон медаль зүүх, малын хөлийн татвараас чөлөөлөгдөх, ус бэлчээр дураар талхлах хүсэлтүүд ар араасаа хөвөрнө. Өмнөх сонгуулиудын өмнөх саруудад тэгдэг байсан юм. Харин энэ удаагийн сонгуулиар иргэдэд бэлэн мөнгө амлах, түгээх, цалин цаваг нэмэх зэрэг мөнгө оролцсон сурталчилгаа хийхийг хуулиар хориглосон. Хэрэв энэ үнэн бол иргэдэд нэг нэг сая төгрөгийг зүгээр өгөх гэж байсан өмнөх сонгуулийн амлагаа болих ёстой. Яагаад гэвэл сонгуулийн кампанит ажил эхэлчихсэн үеэр АН, МАН хоёрыг бэлэн мөнгө тараасанд тооцно. Хүмүүс С.Батболдын Засгийн газар мөнгө өгч байна гэж бодохгүй өөр хэнийг өгсөн гэж ойлгохов. Мөн багш нарын цалинг ч ирэх хавар нэмэх ёсгүй. Тэр чинь бас сурталчилгаа болоод явчихна. Ид сонгуулийн үеэр "МАН чинь, мань чинь амлалтаа биелүүлж явна аа хө" гээд боодолтой мөнгө хүн болгонд тараагаад явах уу. Тэр тусмаа бүр сая, саяар нь шүү. Энэ чинь одоо зээлж авсан мөнгөө буцааж өгч байгаа биш, сонгуультай холбоотой ямар нэгэн үг дайж байж л тараана аа даа. Тэрнийг нь гадарлаад багш нар ухаантай хүмүүс учраас одоо тэмцээд байгаа болов уу. Тэд өнөө маргаашдаа амжаад цалингийнхаа асуудлыг шийдэхгүй бол дөрвөн сард ид сурталчилгааны үеэр мөнгө тараагаад, цалин нэмээд эхэлбэл нөгөө намууд нь шүүхэд өгчихнө биз дээ. Сонгуулийн дараа зунаас энэ асуудлыг шийдэж болох юм. Харамсалтай нь, тэр үед ард түмэндээ хайртай хэвээрээ улстөрч гэж байдаггүй. Та нарыг байтугай сурталчилгаанд нь бүтэн хаваржин хамт явсан манийг хүртэл нэр мартчихсан дараа нь тааралдахаар "хэнээ хэнээ" гээд байдаг нөхдүүд шүү дээ.
Сонгууль төвтэй амьдрал хагас жил үргэлжилж, хагас солиорлын байдалд улс даяараа шилжиж болзошгүй байна. Түүх цадигт тэмдэглэгддэгчилэн хэсэг амсхийж байгаад л "орондоо орох завдалгүй орчилдон тулалддаг"-ийн орчин үеийн хувилбар нь юм даа. Энэ үеэр нийгмийн давхаргууд дахь дээд, доод хоёр туйлд илүү бужигнаан гарна. Томчуулын том эрх ашиг хөндөгдөх тул сонгуульд ач холбогдол өгөх нь тодорхой. Нөгөө талд нийгмийн эмзэг давхаргынханд "Цаг цагт нэг цадна. Цагаан сараар нэг цадна" гэгч юм болно. Одоо тэр орчинд хүн алж хүрээ талахаас бусдад нь хаая хүүе гэх газар байхгүй болдог. Бүх шатны нэр дэвшигчид, бүх намууд, бие даагчид нэг нэг сэгсийсэн ноорхой хүүхэд тэвэрчихээд "уйлаад" гүйлдэнэ дээ. Харж л байгаарай. Энэ хагас солиорлыг яаж далимдуулдгийн эхний жишээ саяхан Говь-Алтай аймагт гарлаа.
Нэр дэвшигч орон нутгаа эргэж очсон. Санал гомдол юу байна гэдэг юм байгаа биз. Хэн нэгэн өвчит нь "Чоно элбэгшиж мал маллаж амьдрах аргагүй боллоо" гэчихэж. Эвий хөөрхий малчид минь та нарыгаа сэтгэл зовох юмгүй гэртээ дулаан хэвтэж байх нөхцөл бололцоог одоохон хангаад өгье гээ биз. Хурц буу, хурдан унаа, мөнгө төгрөг бүгд байна. Тэр юухэн байхав. Алтайн нурууг самнаж ан амьтныг аргал хоргол шиг арвин их намнасан байгаа юм. Зөвхөн чоныг гэхэд л хэдэн зуугаар нь хөнөөж, байгаль дэлхий тэвчихийн аргагүй нүгэл үйлдүүллээ. Мэдээж чоно намнах явцдаа аргаль угалз, янгир, ирвэстэй таарах нь тодорхой. Арай тэрнийгээ алсан гэж зарлаагүй байна билээ. 1850 оноос хойш манай дэлхий дээр ийм аймшигтай хүйс тэмтрэлт бараг болоогүй байх шүү. Лав л XXI зууны хамгийн хэрцгий аллага гэж Гиннесийн номонд орох нь тодорхой боллоо. Өдийд Дэлхийн байгаль хамгаалах сан, НҮБ дээр энэ мэдээ оччихсон бөөн юм болж байгаа. Янз бүрийн хориг тавих шийдвэр гарахгүй бол зол. Еэ бурхан минь. Энэ бол сонгуулийн сурталчилгаа. Малчдыг чононоос аварсан ачит анчны аяганы хариуг хавар сонгуулиар барих ёстой. Хавар нэр дэвшигч сурталчилгаа хийн айлаар орохдоо "Мал сүрэг мэнд үү" хэмээн поролдоно. "Хэрэв та ирж чононоос салгаагүй бол мэнд биш байх байлаа" гэж хариулах учиртай. Тэгмэгц "За ашгүй яамай даа" гээд тэднийхээс гарна. Сонгуулийн үеэр энэ зэргийн юм бол юу ч биш.
Хавар цас жаахан онгоймогц Төв, Сэлэнгийнхэн ойр орчмын ой модыг хяргаж өгнө. "Ажил байхгүй. Амьдрал хэцүү байна. Ядахнаа хэдэн хуурай гишүү түүгээд хот орох гэхээр энэ төр засаг чинь бараг л шоронд хийх нь ээ. Энэ ой чинь ард түмний өмч юм байгаа биз дээ..."
-Тэгэлгүй яахав. Таны зөв. Хөдөлмөр хийж амьдарч байгаа миний ард түмнийг хэн дээрэлхээд байна. Одоохон...
Төд удалгүй төвийн мэдээллийн хэрэгслээр "Орон нутгийн иргэдийн санаачилгаар ой модыг эзэнжүүлж, иргэдийн амьдралыг дээшлүүлэх үүднээс зөв зохистой ашиглахыг төрөөс дэмжив" гэсэн мэдээлэл гараад ирнэ. Нөгөө шаарнууд нь өдөржин шөнөжин ус нь гоожсон нойтон дүнз хот руу зөөж бүх хорио цээр тавигдаж замаа алдах жишээтэй. "Нинжа" нар гол ус бузарлаж алтандаа гарцгаана. Хулгайн анчдад гөрөөсний цус уух зөвшөөрөл олдоно. Малчид тариан талбай дээр хонио хариулах бүрэн эрхтэй болцгооно. Аягүй бол оюутнууд "Үдийн цай" хөтөлбөрт хамрагдаж ч магадгүй.
Энэ сонгуульд хэн нэг нь ялсан болж хурдхан хоёр яс салаасай гэж боддог тийм хэсэг бий. Тэд бол нийгмийн дундаж давхаргынхан. Хоёр идэхгүй ч хоосон хонодоггүй, шударгаар хөдөлмөрлөж, хөдөлмөрлөснийхөө хэрээр өөртөө сэтгэл ханамжтай амьдардаг тийм хүмүүс монголчуудын олонх нь болсоор байгаа. Тэдэнд сонгууль тийм чухал биш. Сонгуульд орсон ч саналаа хэнд өгөхөө хэнээр ч заалгахгүй. Болдогсон бол нийгэмд дараа бологсод, ухвар мөчид этгээдүүдийн сонгох эрхийг нь хасчихмаар.
Улстөрчид ч гэсэн дотроо "Энэ муу шаарын байж байгаа царайг..." гэж бодож л байгаа. Яг энэ сонин хэвлэл тогтмол захиалан уншдаг нөхдүүдийн хүрээнд бол ухамсартай соёлтой бай гэж ухуулах нь илүүц . Цаана чинь нүдэн балай чихэн дүлий маш том арми оршсоор. Тэд нарыг бидний эгнээнд улам олноор оруулмаар байна. Нийгэм өөрөө жигд аядуун амьдралтай болчихвол сонгууль шударга, сайхан болно. Тийм ард түмний төлөө бол "эрслэн босоход" нэн урамтайсан.
Энэ удаа ямар ч байсан мөнгө амлахгүй, тараахгүй юм шиг "Монголын хууль гурав хоног"-ийг баталлаа. Нэг сарын өмнө ихэд ядарч яваа нэгтийн доллартай манай 1345 төгрөг тэнцэж байв. Өнөөдөр хуучин ханш дээр нь 45 төгрөг нэмээд байхад тэр муу нэгтийг авч хүчрэхгүй болтлоо ганцхан сарын дотор навсайв. Энэ хурдаар цааш явах юм бол, сая төгрөг зүгээр тараагаад эхлэх юм бол, цалинг шалтгаангүй нэмээд байвал төгрөгөөр наймаа хийх ТҮЦ ч олдохоо болино. Сонгуулийн солиорлоос хамгаалах юм мөн ч их байна даа. Төр засаг өөрөө хуулийн дагуу сонгуульдаа оролцохоор үндсэн ажлаа хойш тавьж явцгаалаа. Бүр өөрсдийн мэдлийн төрийн албан хаагч, хэвлэл, цагдаа, шүүхээ хүртэл ямар нэг хэлбэрээр хамруулна. Амьдрал дээр бол тэдний буруу ч биш. Энэ ертөнцийн хамгийн сайхан ажил алба болох Ерөнхий ба бусад сайдын ажлыг дахиад хийхийн төлөө хэн ч гэсэн зүгээр суухгүй нь мэдээж.
Орооны үе гэдэг шиг энэ хэсэгхэн хугацаанд уг нь дөрөвдөгч засаглал болсон шударга сэтгүүлчид л нийгмийн амьдралд илүү санаа тавьж, бодит үнэнийг сануулж байх цаг нь юм шүү дээ.

enhbat
ЗОЧИН
Зочин
ганбаа
Ulisses
Зочин
Naran
зочин
Зочин
bataa
uneher boduushtai
Guest
Зочин
aso
999
999
Зочин
Зочин
д тэмүүжин
Зочин
Орооны цаг