Ламгүй тахилга шиг намгүй дарга нар
Уул овоо тахих ёслол дээр ядаж шар дээлтэй хүн аваачихгүй бол сүсэг бишрэл олигтой хуримтлагддаггүй. Аль ч үед ийм байгаад сурчихсан ”улаан туг” л даа.
Уул овоо тахих ёслол дээр ядаж шар дээлтэй хүн аваачихгүй бол сүсэг бишрэл олигтой хуримтлагддаггүй. Аль ч үед ийм байгаад сурчихсан "улаан туг" л даа.
Энэнтэй адилхан одоогийн энэ төрийн байгууллагын бага дунд гарын дарга нарын ард нам байхгүй гэхээр сүнсгүй амьтан шиг санагдах юм. Намын харьяалалгүй. Ядаж Ардчилсан намын ч биш гэж үү. Ай худлаа даа. Эрхээ биш сонгуульд оролцож саналаа өгдөг юм байгаа биз дээ. Тэгвэл саналаа хэнд өгөх вэ? Нам бусчууд, бие даагчдын төлөө саналаа өгч таарнаа даа.
Ингэхэд төрийн албан хаагчийн сонгох, сонгогдох эрхийн талаар хуулинд юу гэж заасан байдаг юм. Эмэгтэйчүүдийн төлөөлөл гэдэг шиг төр төлөөлж, төрд ажиллаж байгаа 140 мянган хүний дуу хоолойг хүргэх зорилгоор намаас бус төрөөс нэрээ дэвшүүлж болох уу?
Саяхан төрийн алба байгуулагдсаны 15 жилийн ой боллоо. Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам хууль санаачилж УИХ-д өргөн барьсан гэж ярьж байна. Хэрэв тэр хууль батлагдвал улс төрийн томилгоот албан тушаалаас бусад даргын дэв зэрэг горилогчдод тухайн салбартаа олон жил ажилласан байх, тухайн чиглэлээрээ шат дараалан дэвших боломжийг хуулиар олгох юм байна. Жирийн хоригдлоос шоронгийн дарга болтлоо дэвшлээ гэгчээр Эрдэнэтийн уурхайн захирлаар дайнд ялсан талыхан шагнагдан залрахгүй гэсэн үг. Тэндээ уурхайн инженер байсан, дараа нь тасаг хэлтэс хариуцан төрдөө нэг мөр үнэнч яваа нөхдүүд дотроос удирдагчийг сонгоно. Уг нь их зөв санаа, цагаа олсон хуулийн төсөл аж. Гэвч энийг Д.Зүмбэрэллхам биш улс төрийн намаас гарч ирсэн улстөрч гишүүн батална. Өөрсдийнхөө эсрэг ажиллагааг зөвшөөрөөд сууж байдаг хэнхэгтэй гишүүд парламентад бий гэж үү.
Нам сонгуульд ялах гэж ордог. Ялахын тулд гишүүддээ амлалт өгдөг. Ялсан нам амласан ёсоороо хамтран зүтгэгчдээ төрд алба хашуулах эрх мэдэлтэй байх ёстой. Тэгж чадахгүй юм бол түүнийг дагаж сонгуулийн сурталчилгаанд нь оролцох хүн олдохгүй. Энэ мэт олон шалтгаанаар нам төр хоёр холилдолгүй тус тусын мөрийг хөөх боломж мөд байхгүй. Намаас төрийг нь салгаад авчихлаар ямар ч том нам агтлуулсан хөгшин азарга шиг сүр дэлгүй юм болно. Байдаг л нэг олон нийтийн байгууллага. Одоо энэ хуралдаж байгаа МАХН шиг ийм сүржин амин чухал арга хэмжээг аль ч нам хийх тэнхэлгүй болно гэсэн үг юм.
Монголд нам ийм хүчтэй, асуудлын төвд байгаа болохоос Монголоос хөгжлөөрөө илүү гэгддэг улс орнуудад нам ба сонгууль моодноос гараад удаж байгаа. Эрт орой нэгэн цагт манайх энэ зам руу орох нь тодорхой. Өөр гарц байхгүй. Төрийн албыг намын харьяаллаас салгасан нь одоохондоо хэлбэр төдий байгаа ч зөв эхлэл нэгэнт тавигдаад байна. Албан байгууллагаар орж гарах явцад хуучин шиг ил цагаан намаа ярьж улаан хөхөөрөө ялгараад байх нь эрс татарсан байна билээ.
Цаашдаа төрийн албыг намаас бүрмөсөн татгалзуулахын тулд хуулиндаа олон нэмэлт өөрчлөлт хийх шаардлага гарах байх. Нэн тэргүүнд намгүйгээр төрийн нэлээд өндөр гэгддэг албанд очсон хүн давуу талаа ашиглан санаа буруулж улс төр рүү гүйлгэхгүй тийм нөхцөлийг сайн зааж өгвөл улстөрчдийн санаа бага зэрэг амсхийнэ. Үнэндээ манай хуульчид сэтгэлийн мухартаа миний амьдралын эцсийн зорилго Ерөнхий шүүгч болно гэхээсээ илүү хууль санаачлагч болоод үзэх юмсан л гэж мөрөөдөж яваа. Тэгсээр ч ирсэн. Тэр бүү хэл хуулийн мэргэжилтэй болж байж Их Хуралд өрсөлддөг бичигдээгүй хууль үйлчилдэг. Хуульч болгоныг улстөрч бол гэж үйлдлээрээ шахаад байна шүү дээ. Дараа нь хуульчид төр барьдаг юм бол инженер, багш, эмч мэргэжилтэн яачихсан юм гээд бусад нь барьцдаг. Ингээд л хүн болгон намын харьяалалтай болж улс төржсөн нийгэм шат шатандаа үүсээд байгаа юм.
Багш хүн ажлаа сайн хий. Ажлаа солиод сумын Засаг дарга битгий болчихоорой гэсэн тангараг өргүүлбэл нэг мөр амар юм уу даа. Хэрэв улстөрч болсон төрийн албан хаагчийг хэзээ нэгэн цагт буугаад ирэхэд нь дахиад төрийн албанд авдаггүй болговол төрийн албаны шинэ хууль харин батлагдах магадлалтай. Бүр цаашдаа улс төр нэг их хутгалдаад байх шаардлагагүй эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, батлан хамгаалах, хууль зүйн, цагдаа, прокурорын дээд удирдлагыг намгүй харин мэргэжилтэй сайд нараар бүрдүүлж засаг солигдохоос хамаарахгүй тогтвортой байлгах нийгмийн шаардлага бий. Томхон тушаалын амтанд нэг орсон хүн улам цаашлан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын сандал суудал зүүдлээд нойртой хонохоо байчихдаг нь нэн гачлантай.

Зочин