А.И.Филатовагийн гөрдлөг үү, эсвэл үнэн нь тэр үү?
Ю.Цэдэнбалынхны “долоон булчирхай”-г (минийхээр бол хүний хорвоо дээрхи яг үнэн түүх нь-Зох) тоочсон “Цэдэнбал, Филатова хоёр: Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл” нэртэй ном монгол, орос хэлээр, хоёр ч удаа хэвлэгдэн тун их эрэлттэй байгаа.

Маш олон баримт, ялангуяа 80 гарсан хөгшний сэтгэгдлийг нэгтгэн, нэг ёсондоо монгол уншигчид, улмаар нийт монголчуудад түүхэн үнэнийг сануулъя гэсэн зорилгыг номын зохиогч, миний танил сэтгүүлч Л.Шинкарев тавьсан бололтой. Түүх түүхээрээ, үнэн үнэнээрээ гэдэг зарчмаар дэндүү задгайрсан тал тэр номд бий нь бий. Тухайн цагийн социалист Монголын төр-засгийн хариуцлага сахилга дампуурлын ирмэгт, Цэдэнбалын эхнэр дээрээс нь мундагдан байж хамаг ажил нь явж байсан уу, хэрэв тийм бол тэр орос эмэгтэй буруутай биш, харин монголчууд бид л гол буруутан нь, энэ тухай тэр номд чамгүй мөрүүд байна.
Хүүхдийн төлөө фондын дарга байсных нь төлөө алтаар хөшөө босгох ёстой гэж ярьдаг монголчуудын хувьд бол нүдэндээ үл итгэхээр, гомдоход багадах, гутарч үхмээр ч болох тийм мөрүүд Л.Шинкаревын тэр номоор дүүрэн буй. Гашуун ч гэсэн үнэн үг хэмээн хэнэггүй монголчуудад хэлчихмээр мөрүүд ч дурайх. Монголчуудыг бохир заваан, хэнэггүй, тэнэг хэмээн хараасныг нь “огт ч худлаа биш” хэмээн хүлээн авууштай. Хожим сургамж болог гээд номын нэгээхэн хэсгээс дор сийрүүлье. Үнэн худлыг уншигч Та тунгаа!
“Цэдэнбал, Филатова хоёр: Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл” номын 55 дахь хуудаснаа Анастасияг сууя хэмээн гуйж буй идэр залуу Ю.Цэдэнбалын тухай тоочин бичжээ. “Хоёр 7 хоног би Цэдэнбалд хариу өгөхгүй эргэлзэж тээнэгэлзэж явлаа. Өөр улс оронд, тэгээд бүр Монголд очно гэдэг ч… тэнд заваан, яр тэмбүүтэй, аймшигтай гэж улс амьтан яриад л…” Монголын тухай А.И.Филатова хатагтайн анхны төсөөлөл нь ийм л байсан юм байх. Нөгөө яр тэмбүүнээс нь оросууд салгаж өгсөн гэх Жириновскийн доромжлолтой агаар нэгэн мөрүүд дурайж байна.
Бидний бахархан ярих дуртай нөгөө нүүдлийн соёл иргэншил гэдгийг маань ганц сайн гутааж тавья гэж зохиолын баатар эрхэм А.И.Филатова гуай гэрээслэн ярив уу, итгэхэд бэрх өгүүлбэрүүд цаашаа хөвөрчээ. Настяд тэрээр алсын аянд зориглон гараад хэзээ эргэж очихоо мэдэхгүй байгаа юм шиг санагдаж байлаа гээд (63 дахь талд) Настягийн тэвсэр нэг л өдөр барагдаад Цэдэнбалын төсөөлж байгаагүйгээр саваа халин гарна, тэр цагт ноомой, үг дуу цөөтэй, даруу эмэгтэй гэсэн нэр нь эгнэгт эцэс болно гэж занаж байсан байх юм. Ухаж ойлговол монголчуудын бүдүүлэг харанхуй нь Филатовагийн хожмын дээрэнгүй омголон давилуун чанарыг хөгжөөж өгөх ёстой байсан бололтой юм. Тэр үед уур уцаараа нөхөртөө багагүй гаргаж дарамталж, хааяа нэг зохиогдох дээдчүүлийн бүжиг дээр монгол бүсгүйчүүдтэй бурхнаас хонзонтой юм шиг авир гаргаж байсан баримтууд ч байна.
“Намайг хамуутай хүн гэж бодоод байгаа юмуу хаашаа юм гэж Настя дотроо эгдүүцнэ. Намайг Монголд маш муу хүлээж авсан. Тэр нь бүх юман дээр харагдаж байсан шүү. Шууд тайлбарлахын ч аргагүй. Би байдлыг бүрэн ойлгосон. Эмэгтэйчүүд нь намайг үзэн ядаж байв. Арга байж уу, урдаа барьдаг ганц залуу нь гэнэт орос авгай дагуулаад ирж байхад” (65 дахь талд) гэхчлэн гэмгүй монгол эмэгтэйчүүдийг гүтгэжээ. Цааш нь монголчуудын хиртэй бөөстэй, усанд ордоггүйг нь шарын шашинтай холбож тайлбарласан хэсэг залгаж бүтэн нүүр явснаа “монголчуудыг зэрлэг бүдүүлэг байдлаас нь соёлтой улс түмний зан заншилд шилжүүлэх тухай хууль батлахгүй яагаад удаад байгаа юм бэ, Чингис хааны үеэс бий болсон хуучин муу муухай юмаа хэвээр нь хадгалахыг хичээж дарга нар нь хүртэл дэндүү алгуур, хүнд бөгстэй,” (67 дахь талд) гэхчлэн лантууджээ.
Монголчуудын оюун ухааныг жаал гоочлоод авъя гэсэн шиг, харахад буурьтай суурьтай хүмүүс байж хүүхдүүд шиг талын цэцэг ногоо, намрын тэнгэрийн өнгө, аргаль угалзны эврийн бөх бат чанар гээд төрийн ажил, улс төрд огт хамаагүй юмны тухай ярихад нь дотроо баахан ундууцаж суудаг байлаа. Бас зочныг юу ч хэлсэн бодох санах юмгүй шууд л хэлсэн үгий нь зөвшөөрдөг монголчуудын нэг эвгүй зан Настягийн уурыг юу юунаас илүү хүргэх боловч тэрээр арга буюу тэсч өнгөрдөг байлаа гэхчлэн дайрч, бас “бөхийн хараажаар шударга бус дүрэм” хэмээн эрийн гурван наадам руу нулимаад авчээ.
Үр хүүхэдтэй өнөр өтгөн монгол айлыг нам-төрийн хэсэг зүтгэлтний өргөмөл хүүхдүүдээр жишээлж, бараг л монголчууд хавтгайдаа үр хүүхдээ үрчлүүлдэг хэмээн дүгнэснийг уучилж боломгүй. “Миний л мэдэхийн Сүхбаатар Галсан гэдэг өргөмөл хүүтэй, Чойбалсан, Бумцэнд, Самбуу, Батмөнхийнх гээд олон айл өргөмөл хүүхдүүдтай байв” (146 дахь талд) гэж дэлгэх нь хүнлэг ёс талаасаа монголчуудад доромжлол мэт ойлгогдохоор, Оросын ёсонд бол өөр л байдаг биз.
Эмзэглэмээр задгайрсан бас нэг сэдэв бол хайрт ханийхаа эхтэй (уг нь хадам эх нь) хонзонтой болж хоёр тийшээ салсан, эр нөхөр нь хичнээн их шаналсан гашуун түүх (170-172 дахь талд) байна. Ариун цэвэр сахина гэдэг нэрээр хүү Славикаа эмэг эхтэй нь уулзуулдаггүй тас хориод, хадам эхээсээ дандаа сэжиглэж ам хамраа таглан байсан тухай, бэр Анастасия Ивановнагийн тогтоосон харгис хатуу дэглэмд дасахгүй болоод гэр барьж тусдаа гарсан хөөрхий тэр малчин хөгшин алхам тутамдаа бэрийнхээ дарамтад, дээрээс нь НАХЯ түүний үгээр давхар дарамтлаад, нам-улсын 1 дүгээр хүн хүү нь шөнө дөлөөр эхтэйгээ хулгайгаар уулздаг тухай мөрүүдийг уншихад зүрх үнэхээр шимшрэм. Хүүхдийн төлөө Фондын буянтай удирдагч тэр эрхэм орос хатагтайн тухай бидний өнгөтэй өөдтэй өмнөх төсөөллийг энэ гашуун түүх орвонгоор нь эргүүлчих шиг боллоо. Зохиогч Л.Шинкаревын цэцэн мэргэнд гайхах уу, эсвэл энэ аймшигтай түүхийг нээсэнд нь шүтэх үү, ёстой бүү мэд?

Зохиогчийн “Монгол Улс: Коммунизмаас капитализм руу,
(улс төрийн нийтлэл, э/ш-ний өгүүллүүдийн эмхэтгэл)
Монсудар, 2004” номоос эшлэв