Манайхан ардчиллын тэгш ойгоо тэмдэглэж байдаг. Би Замбид сэрж байдаг.
УИХ-ын гишүүдийг сонгох сонгуулийг ард түмэн эрхээ алдах сонгууль биш, ард түмэн эрхээ эргүүлж олж авах сонгууль болгох ёстой. Үүнд л ардчиллын, ардчилсан сонгуулийн утга учир оршдог. Ирэх сонгуулийг “Айн айцгаана уу” сонгууль биш “Сайн байцгаана уу” сонгууль болгох хэрэгтэй байна.
Хүний үе бүхэн өөрийн ул мөр, онцлогтой. Гэхдээ дараачийнх нь өмнөхөө хавар мэт түрээд гарч ирдэг нь жам ёс. Харин ирээдүйд энэ зүй тогтол бас эргэлзээтэй болоод явчихлаа.
Гэмт хэрэгтэн, төр хоёр л хүн алдаг. Төр хариуцлагаас зугтаж цааз хэрэглэдэг. Төрд итгэхгүй байна гэх атлаа хүн алах эрх өгөх нь хэр зөв бэ?