Улс орны хөгжил, зэвсгийн үйлдвэрлэлд хамгийн чухал зүйл бол “материал судлал”, “материал үйлдвэрлэл” юм. Бид бүгд пуужин яаж ажилладаг, онгоц яагаад нисдэгийг мэднэ. Гагцхүү тэдгээрийг хийхэд оролцдог материалыг хэрхэн хийдгийг мэдэхгүйд хамаг учир байдаг. Хойд Солонгос манайхаас онгоцны хөдөлгүүр авах гэж оролдсон хэрэг мандсан. Тэд тэр хуучин хөдөлгүүрийг өөрийн онгоцонд сэлбэг болгох ашиглахгүй харин өндөр градуст тэсвэртэй өнгөт металлаар хийсэн эд ангийг нь пуужингийн хөдөлгүүртэй ашиглах гэсэн хэрэг. Бид Японд үйлдвэрлэгдсэн машин бусад орнуудад хийгдсэн машинуудаас сайн чанартайг мэднэ. Учир нь японы эд анги хийдэг цаад материалыг бүтээдэг технологи бусдаасаа илүү байна.
Монгол Улс залгамж чанараа хадгалсан, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, идэвхтэй гадаад бодлогоо тууштай явуулсаар байгааг Польшийн Ерөнхийлөгчийн энэхүү төрийн айлчлал, АНУ-ын ТНБД-ын орлогчийн айлчлал сүүлчийн ганцхан 7 хоногт бэлнээ итгэлтэйгээр илтгэн харуулж чадлаа.
Энэ сайхан эрх чөлөөт, толерант нийгэм маань ингэхэд хэр бат бөх вэ? Арилж өгдөггүй нэг ядууралтай. Ядуурлыг дийлдэг ялдаг тийм төр-засгийг лав маний үеийн өнгөн дээр үзэхээсээ өнгөрсөн. Ядуурал Монгол Улсыг алж дууссан ба Үндэсний аюулгүй байдлыг дороос нь мэрж эхлээд дотроос нь ид хөнөөж байна. Аюулын харанга дэлдлээ!
Манай үндэсний үйлдвэрлэл, ажлын байрууд, зах зээл, нийгмийн салбаруудыг нэг том багцлаад “Одоо боллоо!” гэж нэрлэгдэх салбаруудыг би нэрлэе. Жижиг дунд үйлдвэрийн салбар. Хөгжиж байнаа, худал биш. ЖДҮ гээд төсөл тендер явж байнаа. Гэтэл юу бүтээдэг вэ гэхлээр их эргэлзээтэй. Ядуурал (хамгийн гол нь!), ажилгүйдэл, улсын сан хөмрөгт том түлхэц болох үйлдвэрлэл л хөгжмөөрсөн.
Монголчууд ажил хийхгүйгээр үлгэн салган амьдраад болоод ирсэн буруу дадлыг зоригтой (улс төрийн зориг!) халж чадсан тэр л Засгийн газар түүхнээ мөнхөрнө. Тийм мөнхрөлийг Сингапурт буй болгочихсон учраас би сурталдаад байгаа юм. Цааш нь ч зөндөө бичихээр сэдэв надад байна.
Ийм лут бүтээлийн цаана гарсан эрхэм хоёр шавь Н.Доржсүрэн, Ж.Оргил-Эрдэнэ нарт багшийн зүгээс халуун талархал дэвшүүлье! Номын хур буух болтугай!