Монголын дипломатын түүхэнд алтан мөр нь үлдсэн гурван эрхмийн мэндэлсний 100 жилийн ойг 2015 онд ёслол төгөлдөр тэмдэглэж билээ. Тэд бол Б.Жаргалсайхан, Л.Тойв, Д.Цэвэгмид нар байв. Тэд тухайн цагийн төр-засгийн ажлын шаардлага, албан үүргийн дагуу НҮБ-д Монгол Улсаа элсүүлэх, элсүүлсний дараах шинэхэн гишүүн орны үүрэх ачааг нугалалцахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн эрхмүүд юм. Тэр гурвын ойг тэмдэглэх хурлуудад илтгэл тавьж, мөн тэдний тухай “Төрийн захиргаа” сэтгүүлд тусгай булан хөтөлж, 2020, 2022 онд ном хэвлүүлж байсны хувьд НҮБ-д зочлох хүсэл надад төрсөн юм. Ингээд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар тэмдэглэлт чуулганд нь албан ёсоор очиж оролцох завшаан тохиосноо дор хуваалцъя.
- Анхны Ерөнхийлөгчид “онцсайн” дүн тавина
-“Өндөр гүйцэтгэлтэй ажилтан” хааяагүй эрэлттэй, монголчууд аа!
-Хөдөлмөрийн сахилга бат, ажилд хариуцлагатай хандах, тууштай хөдөлмөрлөх, хичээл зүтгэл энэ тэр чинь ардчилал, хүний эрхээр зөвтгөгдөөд байдаг зүйл огтоос биш шүү, монголчууд минь!
Тээр жил улс төрч Ц.Элбэгдорж АНУ-ын Харвардын их сургуулийг төрийн удирдлагын мэргэжлээр төгсчихөөд Монголдоо ирээд Нүүх үү, үлдэх үү? хэмээх цуврал лекцээ уншсанаас үүдэн надад XXI зуун: Таамаглал, төсөөлөл номоо бичих санаа төрж билээ. Мань хүний лекцэнд хэд хэдэн чухал санаа байсан.
#нийгэм
#нийтлэл