Ираныг сонирхох шалтаг шалтгаан надад өмнө нь байсан талаар би дээр цухас дурдсан. Монголчууд Ираныг захирч байснаас үүдэлтэй түүхэн шалтгаан гэж байна. Ямар ч монгол хүн татагдахаар даа.
#нийгэм
#нийтлэл
Хоёр хөрштэй тогтоосон харилцааг би нэрлэхгүйгээр ерөөсөө гадаадаас хэт хамааралгүй болгоход нь Японоор туслуулах, нүүрс-химийн аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллаж, хүрэн нүүрснээс ус төрөгчийн эрчим хүч гаргаж авах, ерөөсөө нүүрсийг хувиргаж бүтээгдэхүүн болгох бүх чиглэлд Монгол-Япон-магадгүй Австралийн гурвалсан хамтын ажиллагаа өрнүүлэх гээд цаашид бидний зүгээс анхаарах асуудал олон байна.
Ухаан зарах юман дээр эсэргүүцэл нь үерийн ус шиг нүүгэлтэх мөртлөө ажил хэрэгт нэмэртэй ёгт үг, ёж үг, хэлц үгийг хүлээн авна ойлгоно гэж байхгүй. Монголчуудын нүүдэлчин, байгаллаг, маллаг төрх нь л нэвт харагдаад байх шиг.
Гэм нь амьдрал алаг цоог, тэр нөхрийн дэргэд тэнэгүүд маш олон байдаг тул өөрийгөө харьцуулж, өөрөө дүгнээд, өөрийгөө магтан магтсаар нэг мэдэхнээ нарцисс өвчтөн болчихдог. Эхнэр хүүхэд нь ташуур өгчихнө. Ялангуяа гэр бүл, ахан дүүс дотор нь өөрөөс нь өөр олигтой хүн үгүй бол тэнгэрт мандлаа л гэсэн үг.
Монгол Улс эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт тогтвортой бүтцийг бий болгохоор зорин ажиллаж байна, тэр утгаар би дээрхи жишээнүүдийг нэрлэлээ.
Орос дэлхийн эрчим хүчний бага тоглогч болсонтой давхцаад Европт Оросоос хамааралгүй эрчим хүч буй болгох асуудал хурцаар босч ирсэн ба тэр зорилгодоо ч аажмаар, зовиур багатай хүрэх хөдөлгөөн өрнөжээ.