Иргэдэд, нийгэмд цар тахал юм юм л бодогдууллаа. Өвчлөл, өвчин, өвчнийг давах гэдэг цоо шинэ ойлголт, мэдрэмж, загварыг бидэнд тулгалаа.
Ганц л зүйл дутдаг, одоо ч дутаж байна. Ард түмэнтэйгээ, бүр маш тодорхой хэлбэл эдийн засгийг хөдөлгөгч хүчин болох ажиллагсад (ирээдүйн ажиллагсад!), ажил эрхлэх насны жирийн иргэдтэйгээ ямар ч төр-засаг, Ерөнхий сайд ажиллаж ирсэнгүй ээ. Тэнгэрийн, агаарын юм яриад, эсвэл эдийн засгийн ном зохиолд заасантай л ажиллаад иржээ.
Нүүдэлчний ердийн примитив болхи сэтгэлгээ Монголд амь бөхтэй оршиж байгааг бол хүлээн зөвшөөрнөө. Гэр хороолол, хөдөө, аймаг сумдын төвийн эгэл боргил, ядуу, ядуувтар монголчууд нь хүн ам дотроо олонхи байгаа тохиолдолд тэгэхээс ч аргагүй.
Үлэмж хүндэтгэж явдаг буянтай буурал ах маань энэ сануулгыг хэлжээ. Би face-ээс олж аваад эндээ зураг болгочихлоо. Л.Пүрэвдорж гэх энэ эрхэмтэй лав 40 жил танил дотно явна. Тухайн цагтаа ардын армид цэргийн нэртэй сэтгүүлч, бүр хожмоо БХЯ-ыг удирдалцаж дэд сайд нь явсан, хошууч генерал, нэртэй зохиолч, жүүд судлаач хүн хэлсэн байна шүү дээ. Уншигчид минь дахин дахин сайтар унш!
Ахмад дипломатч Д.Ёндон гуай (манай ахмадууд “Ёндон сайд” хэмээн авгайлдаг) 2016 онд “Үнэн учрыг өчих дэвтэр” хэмээх номоо туурвижээ. Хожим нь хэвлэхдээ “Үнэн учрыг өгүүлбээс” хэмээн зөөлрүүлж гарчиглажээ.
Хөгжлийн түлхүүр маань англи хэл биш байгаа? Дунд сургуулийн нийгмийн ухааны хичээлүүдийг эх монгол хэлээр нь, харин байгалийн шинжлэх ухааны бүх хичээлийг шууд англиар заадаг тогтолцоо руу нэн яаралтай шилжмээр байна.