Ядуурлыг арилгаснаа эдийн засгийн гол үзүүлэлт болгож байгаа нь хөгжил дэвшлийн уг үндэс нь хүн юм, хүний аж байдал сайжирч байж улс орон өөдөлнө гэдэг Хятадын эдийн засгийн реформын бодлогын гол баримтлал ажээ.
Хонконг, Сингапурын туршлага. Би бүр онцолж байна. Голд орсон сургамж гэе. Улс орон хөгжихөд боловсролгүй иргэд л саад болно. Боловсролын хүртээмж сайн байж болно, чанар нь маш хангалтгүй байвал улс орон сөнөх нь тэр!
Ядуурал, ажилгүйдэл, дээр нь архидалтыг маш ноцтой гэмт хэргийн зүйл ангид оруулж тооцоод хүний эрх, ардчиллаа хольж хутгахгүйгээр нэг хэсэгтээ албадаад үзвэл яадаг бол, монголчууд аа?
Өнөөгийн энэ даяаршил гэж нэрлээд буй үзэгдлийн анхдагч хүчин зүйл нь рок-поп хөгжим байсан гэх онол бараг зөв байх. Тэр онолыг зөвшөөрөгчийн нэг нь би өөрөө юм. Би ба миний үеийнхэн өөрсөд дээрээ туршсан биет амьд жишээ нь.
«Сайхан хямрал гэж байдаг. Тааралдвал түүнийг алдаж болохгүй» хэмээх Черчиллийн үгийг монголчууд бид санаж явахад илүүдэхгүй цаг үе ирсэн санагдана.
Монгол хүн яагаад ийм их хэрүүлч хараалч болчихсон юм бэ гэдэгт нэгдүгээр шалтгааныг нь ЦАГ ЗАВ гээд оношиллоо. Хоёрдугаар шалтгааныг эдлэн буй ардчилал-ЭРХ ЧӨЛӨӨ нь гэчих үү? Гуравдугаар шалтгаан нь АТААРХАЛ+ХОРСОЛ гэхчихлээ. Гэхдээ энэ хоёрыг зэрэг зэрэг нөхцөлдүүлдэг, ялангуяа ХАРААЛ-ыг өдөөгч нь нийгэм дэх ЯДУУРАЛ хэмээн би үздэг. Хаана ч нуухгүй тэгж хэлдэг бичдэг.