Баярхүү

@bayarkhuu
793
нийтлэл
25,562,503
уншигдсан
6,098
сэтгэгдэл

“ГАВЬЯАТ”-ЫН НЭЭНТЭГ

Тав дахь Ерөнхийлөгч маань Гиннесийн номд орох байх шүү. Богино хугацаанд олон мянган одон тэмдэг шагнал тарааснаараа. Манайхан хөөцөлдөөд тоо баримтыг нь бүрдүүлээд Гиннесийн номын редакцид өгчихөд бараг болчих юм биш үү? Гэм нь англи хэл рүү хөрвүүлээд нөгөө талд ойлгуулна гэдэг ёстой гачлантай. Ертөнцөд Монгол, Хойд Солонгост л коммунист утгаараа, бэлгэдлээрээ, гуншин, хэллэгээрээ оршиж байгаа одон медаль, шагналуудыг дэлхий дахинд ойлгуулна гэдэг хамгийн том нээнтэг.

Аятолла Хомэйни – Махмуд Ахмадинежад

Ираны лалын хувьсгалын удирдагч энэ хүн 1970, 1980-аад онд дэлхий дахины анхаарлын яг төвд нь байлаа. Харин түүний улс төрийн зүтгэлтэн болсон замнал, үзэл бодлын талаар тэр бүр мэдэхгүй байв. Лалын фундаментализм, лалын ариун дайн–жихад, Хэзболла хөдөлгөөний тухай хэвлэлд олонтаа мэдээлдэг боловч энэ бүхэн нь Ираны удирдагч асан Хомэйнийн нэртэй холбоотой болохыг хэн бүхэн мэддэггүй.
#чөлөөт цаг #нийтлэл

Ялгуулсан ардын армийн фото түүх

”Ялгуулсан Улаан арми” гэж нэрлээд болоод байдаг. Гэтэл яагаад Монголын ардын армидаа ийм тодотгол хийж болохгүй байх билээ. Туулсан зам, байгуулсан гавьяа, амссан зовлонг нь тооцоолбол яалт ч үгүй ялгуулсан арми байхаар бодогддог юм. Энд би 1930-1940-өөд оны Ардын хувьсгалт цэргийн түүхэн гэрэл зургуудыг анх удаа дэлгэж байна.
#нийгэм #нийтлэл

Шиит, суннитээрээ хуваагдсан их гамшгийн түүх

Халифат, Имаматын өвөр хооронд, эзэн бие дээр авч яривал лалын суннит, лалын шиит хоёр урсгалыг шүтэн дагагчдын хооронд өрнөж буй аллага өрнөх авай. Уг сурвалж нь зөнч Мухаммедыг хэн залгамжлах вэ гэдгээс үүдсэн эрх мэдлийн төлөөх тэмцэл. Арван гурван зууны өмнө эхэлсэн тэмцэл явж байгаа нь тэр.
#дэлхий дахинд #нийтлэл


Манай талаас шалтгаалсан асуудлаа зөв шийдчихвэл Хятадын хил, зах зээл нээлттэй л байгаа шүү дээ

Хоёр улсын харилцаа руу татан авчраад ГХЯ ба ЭСЯ, ДТГ-ыг яллаад байх хэрэггүй. Хятадыг хараагаад бүр ч утгагүй. Монголчууд өөрсдөө л хичээх асуудал шүү дээ. Халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиад монголчууд өөрсдийгөө эрүүл саруул байна гэж нотлоод хил нэвтрээд байхад асуудал үүсэхгүй шүү дээ.