Бат-Үүл

@batuul
190
нийтлэл
9,914,411
уншигдсан
6,769
сэтгэгдэл

Хайр найргүйгээс гэр хороолол аварна!

Хашааныхаа газрын цэнийг ойлгохгүй газрын эзэд, хайр найргүй амьдардаг юм билээ. Хайр найргүй амьдарч байгаа нь: өөрсдийг нь биеэ үнэлэгч мэтхэн үнэлдэг олигархуудад хашрахгүй саналаа худалдаж байгаагаас нь харагдана; өөрсдийг нь дэндүү муухай доромжлоход хүртэл шилээ маажаад гэмшиж байгаагаас нь харагдана; өөрсдийнх нь сайн сайхны төлөө тэмцэхэд хүртэл мөнгө нэхэж байгаагаас харагдана.

Дээрэлхүүлж дуусдаггүй гэр хорооллынхон, ихэрхэж ханадаггүй "дээдэс"-ийн цаана нуугдах алдагдсан боломж

Гэр хорооллын хашааны газар "зээлжих зэрэглэлгүй"-н улмаас чөлөөт зах зээлийн харилцаанд орж чадахгүй байгаа нь нийслэлийн хагас сая иргэн тогтвортой орлогын эх үүсвэргүй болж ядуурахад хүргэсэн. Хагас сая хүн төлбөрийн чадваргүй болоход зах зээл хагас сая худалдан авагчаа алдан бизнес дампуурч, үүний улмаас эдийн засаг хумигдан давжаардаг.

Манай нам дарангуйлагчийг тэвчдэггүй юм

Урьд нь улс төрийн синдром хавар хөдөлдөг гэдэгсэн бол өнөөдөр бүтэн дөрвөн улирлын турш Монголын улстөрчид тамираа тасартал зодолдож байна. Улс төрд нүүрлэсэн хямрал улс орны том асуудал болчихоод байгаа энэ үед эрх ашиг, эрх мэдлийн төлөөх улс төрийн эх захгүй зодоон, намуудын шинэчлэл, задрал гээд анхаарал татсан асуудлаар Монгол Улсын баатар Э.Бат-Үүлтэй уулзаж ярилцлаа.

Шаардлага

Гамшгаас харьцангуй түргэн хугацаанд өртөг зардал бага гаргаж ангижрах гарц бол гэр хорооллынхонд инженерийн дэд бүтцийг ойртуулж, эрчим хүч дулааны найдвартай эх үүсвэрээр хангах явдал гэж бид үзэж байна.
#нийгэм #нийтлэл

“Хаантан” номын өмнөх үг.

Эрх мэдлийн төлөө зүтгэхдээ ахаасаа эхлүүлээд олон хүнийг алсан,төрсөн эцэг,эхээ ч алахаас буцахгүй гэдгээ харуулсан.Өөрийн хайртай дүү бүсгүй үзэсгэлэнт Лукрецийнхээ биеийг нь үнэлэн улстөрд ашигладаг байсан гэлцдэг. Ер нь хүний биеэр амилсан “ад зэтгэр” байсан бололтой,ямартаа ч Ром хотын эхчүүд“Боржиа ирж байна шүү” хэмээн хүүхдүүдээ айлгадаг гэх цуу түүхэнд үлдсэн аж. Гэтэл Макиавелли,хүн төрөлхтний мөнхийн номын санд том байр суурь эзэлдэг “Хаантан” бүтээлдээ,ад зэтгэр мэт Боржиаг,харин ч хувь заяаны гэнэтийн цохилтоос болоод аз нь дутсан үлгэр жишээч улстөрч хэмээн өргөмжилсөн юм.

Сонордуулга

Гэр хороололд амьдарч буй иргэн Танд дараах мэдээллийг сонордуулж байна:
#нийгэм #нийтлэл