Мэдээж, дэд бүтэцэд холбогдсон хашааны газартай болчихвол иргэд түүн дээрээ орон сууц бариад, нийтийн орон сууцанд орж өгөхгүй болно. Хувийн өмчийн газар цэцэглэх байлаа.
Өнөөдөр Монголд гэр хорооллын хашааны газраар барьцаалж зээл олговол “хохь чинь шүү!” гэдэг хуультай. Энэ хуулиас нь болоод банкууд хашааны газар гэгдэх үл хөдлөх хөрөнгөөр барьцаалан зээл олгодоггүй. Дээр нь баригдсан обьектийг маш багаар үнэлэн зээл олгодог.
Үндсэн хууль бол иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах үүргийг төр нь ард түмнийхээ өмнө хүлээн “андгай өргөсөн” баталсан гэрээ юм. Гэтэл байгалийн баялгийн орлогыг булаалдан тэмцэлдэх бүлэглэлүүд ашиг сонирхлоо нэгтгэн, эрх мэдэлтэй л бол Үндсэн хуульд зоргоороо халдан, хүссэнээрээ өөрчилдөг жишиг тогтоолоо.
УИХ, Засгийн газрын гишүүдийн бараг 90 хувь нь бизнесмэнүүд. Тэдний ярьдаг гол бодлого нь топ хөрөнгө оруулагчдын өмч хөрөнгө ба гэрээг хэрхэн хураах тухай л сэдэв болсон аж.
Соён гэгээрч чадаагүй боловсрол муутай сэхээтнүүд “Жокер”-ыг галзуу хүний тухай кино хэмээн буруу ойлгоно билээ. “Жокер” галзуу хүний тухай кино огт биш, “Хүндлэл” үгүйлсэн хүний тухай кино юм!
Ардчиллыг гэмт үйлдэл байсан мэтээр гүтгэн гутааж, хувьд очсон бүх өмчийг хурааж аваад 90 оноос өмнөх байдлыг сэргээнэ гэдэг чинь Зөвлөлтийн Монголыг бий болгоно л гэсэн үг. 90 оноос өмнө Монгол улс Зөвлөлт Холбоот Улсын “колони” орон байсан юм шүү дээ!