Кинотеатр нээгдсэнээр өнгөрөгч оны сүүлээр Дестен Креттон найруулагчийн "Shang-Chi and the Legend of the Ten Rings", Дени Вильнёв найруулагчийн "Dune", Энди Серкисийн "Venom 2", Жон Уоттсын "Spider-Man: No Way Home", Лана Вачовскийн "Matrix: Resurrections" зэрэг алдартай блокбастерууд шил даран нээлтээ хийв. Эдгээр кино бүгд цар тахлын үед олонтаа нээлтээ хойшлуулж, үзэгчдийн тэсвэрийг барсан юм. Үзэгч, фэнүүд нь ч "Бид ингэж их хүлээлээ" гэсэн шиг хошууран үзэцгээлээ.
Хилийн хязгаарлалтаас үүдсэн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдол энэ оны эхний хагас хүртэл үргэлжлэх эрсдэл байна. Өмнөд хөрш энэ оны турш цар тахлын эрсдэлийг бууруулах хатуу бодлого хэрэгжүүлэхээ удаа дараа мэдэгдэх болсон. Өвлийн олимп дууссан ч хатуу чанга байдал ирэх намар хүртэл хэвээр байх талаар олон улсын зарим хэвлэлүүд бичиж буй.
Өнөөгийн түүх бичлэгт монголчууд 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хууль баталсан гэж үздэг ч судлаач өөр байр суурьтай байна. МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Ч.Болдбаатар 1949 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг судалжээ.