Оршил

Төв талбай маань ёолкоо засчээ. Аргагүй төрийнх гэсэндээ манай улсын хамгийн өндөр нь бол тэр л ёолк. Харин ч энэ жил нэг өдрийн дотор л гозойлгоод авч байгаа харагдана лээ.


Энэ модоо харахаар л доор нь нэг хаалга хийгээд доторхыг нь ашигламаар санагддаг юм. Сайхан чийдэн асаагаад.


Ёолкны модны түүх

Гацуурын түүхийн угшил учир нь хэдэн мянганы өмнөөс байж таарах боловч бидний мэдэх энэ ёолкийг дөнгөж XVII зууны эхэнд л баруун европд засч эхэлсэн юм билээ. Манай ёолкны баярын гол импортлогч оросууд бол бүүр XIX зууны сүүлээр л тогтмол засдаг болж. 

Гэрт орж ирэхийн хувьд бол нохой лав хамаагүй өмнө “манайд орж ирээд” зуухны дэргэд тухалсан юм байна. Мод хамаагүй хойно, дөнгөж 300 жилийн өмнө л орж ирсэн. 

Чимэглэхийн тухайд бол цахилгаан гарахаас өмнө жижиг лаанууд асаадаг, тэрнээс нь болж гал түймэр ч гардаг байж. Барууны орнуудад одоо ч ойгоос огтолсон жинхэнэ гацуур ацраад мөчир дээр нь лаанууд асаах явдал элбэг. Лааных нь тос шалан дээр дусж, хөлсний ажилчин тэрийг нь цэвэрлэнэ.

Бид яагаад ч ислам шашинтнуудын шинэ жил өөр байдаг байх гэж боддог нь алдас юм. Тэд ч бас ёолк засдаг. Ялангуяа түркүүд бол яг маниус шиг.Нэг их гангалж хөл болж, нийллэг буудлага битүү болно.


Газар газрын гацуурууд

Гацуур модны ерөнхий хэлбэр л байвал бусдыг нь юугаараа баян түүгээрээ засдаг моод интэрнэт дэлгэрснээс хойш газар авсан. 

Жишээ нь энэ номын дэлгүүр юмуу номын санчдын ёолк бололтой.


Харин энэ зураач, урлангийнхантай л холбоотой байх. Эсвэл харандаа үзүүрлэгчний наймаачных.


Энэ харин эмлэгийн газрынх байж магадгүй. Эсвэл химийн лабораторийнхоны зассан ёолк. Баларсан ч юм болж байхымаа даа.


Энэ шүдний эмлэгийнх. Эсвэл хиймэл шүдний үйлдвэрийнх. Бүүр эсвэл ахмадын асрамжийн газрынх :р


Гутлын дэлгүүрийнхэн онгирч байгаа нь.


Америкийн хөдөөнийхөн бололтой. Урлагтай гэхээсээ тэнкээтэй давилуун харагдаж байна.


Гээд цаашаа яваад байвал зөндөө л олон янзын ёолкууд байж болжээнэ. Жишээ нь манай малчид хандиваар ирсэн боодол өвснүүдээрээ барьж болох нь байна. Таван толгойнхон бол том хар нүүрсэн мод барих байх. Залхуу айл бол уншуулж амжаагүй сэгсийлгэцэн нөөтийнхөө талоноор, засгийн ордны хашааныхан бол баахан 570-аар зодож ёолкоо засах байх. Мөн насанд хүрэгчдийн дэлгүүрийнхэн юугаар барих юм бол ч гэжаах шиг. Элдэв дээдийн л юм толгойд орох юм.


Монгол ёолкны мод

Монгол ёолкны мод мөнгө тавьснаараа ялгаатай байдаг. Энэ нь христийн шашинт орнууд модных нь доор бэлэг нуудаг байсныг дуурайсан гэхээсээ илүү өнгө алаглуулж “жарваганасан” юм болгоныг “хүүхдийнх” гэж үздэг манайхны суртахуунтай холбоотой байх. “Хүүхдийнхээ ёолкыг засч өглөө” гэсэн хэлц байдаг. Хүүхэдгүй бол засахгүй юм даг уу даа. Тэгээд л айлд орж ирсэн хүн хүүхдэд нь өгөх мөнгөө ёолкон дээр нь тавьдаг болж. Харин одоо залуу гэр бүлүүд энэ заншлаас цэрвэх болжээ. Тэдний хамгийн романтик, ганган гацуур дээр нь халтайсан мөнгө тавьчихлээр ул боов, хадаг яндар болсон овоо гэхээсээ хогийн цэгийг санагдуулам зүйлтэй адил санагддаг байж мэдэх юм. Тэгээд ч мөнгө өгөх бол хамгийн залхуу хүний ажил. Сэтгэл гаргасан хүн бол дэлгүүр хэсч байгаад яаж ийгээд нэг бэлэг авчихна. 

Энэ саркастик зураг байх. Гэхдээ ландгар харагдаж байна шүү. Ямар ч үнэтэй ёолк байлаа гээд өртгөө 2 жилд нөхөхөөр л харагдаж байна.

Дээрх үг бол мэдээж энэ бол хөөрхөн орлоготой, амьжиргаатай хүмүүст төрөх бодол л доо. Тэрнээс биш гаднаас орж ирсэн хүн ёолкон дээр мөнгө тавих юу нь муухай байхав  

Тиймээс энэ уламжлал тийм амар алга болохгүй байх. Ямар сайндаа л “12 сард айлд хамаагүй орох эрсдэлтэй, ёолкоо засцан байвал яахын” гэдэг үг гарсан биз. Эсвэл гэртээ ороод гарахыг санал болгосон найзыгаа “худлаа ёолкоо засчаа л....” гэдэг нүдээр харна. Гэх мэтчилэн бид “тэднийд ороод ёолкон дээр нь мөнгө тавих гэсэн чинь хорин мянгатаас доошоо дэвсгэрт байдгүй ц ц...” гэсэн шогшролт, “аа үхсэн, хорийг тавиад хажуудах арвыг нь хариултандаа аваалахсан” гэсэн өчилт энд тэндгүй л сонсогддог доо.