БААБАРЫН СУРГУУЛЬ

Түүхийг судлах, түүх бичих хоёр ижил юм шиг атлаа их өөр. Түүхийн шинжлэх ухаан дотроо олон салбартайгаас гадна угсаатны зүй, хэл соёл, антропологи болоод хэдэн арван, магадгүй зуун нарийн мэргэжилд хуваагдана. Бүгдийг нь нэг хүн судлах боломжгүй. Судлаачид салбар, салбартаа мэргэшин ажиллаж тэдний олсон нээснийг цөөн хэд нь базаж нэгтгэн бүтээл туурвидаг. Тэдэнд туурвин бичихээс гадна бусдын “судалсныг судлах”, нэгтгэн дүгнэх, хавтгайд нь өнгийн харах чадвар илүү байдаг. Нөгөө талаас, нийтлэг түүх рүү орохын тулд өөрийн нарийн мэргэшсэн салбараа орхин хөндийрэхээс аргагүй, түүндээ зориулж асан цаг хугацаа хүч хөдөлмөрөө өөр тийш хандуулахаас өөр сонголтгүй болоод ирнэ. Жишээлэхэд, Сиддхарта Мүхаражи гайгүй сайн хавдрын эмч болоод явчихаж болох байсан байх. Гэвч тэр хосгүй авъяаслаг туурвигч, нэгтгэн дүгнэгч, өнгийн харагчийн чадвартаа дулдуйдан хорт хавдар, генийн судалгааны шастираар дамжуулан шинжлэх ухааны түүхийг бичигч болжээ.

Цэнддоо

41,950·18 мин уншина
+0
Ц

Сэтгэгдэл (0)

БААБАРЫН СУРГУУЛЬ | baabar.mn