Хожимдсон ч байж магадгүй...

Хэн ч бай өөрийнхөөрөө амьдарч, аз жаргалаа өөрөө цоглоох цулбуурыг хүмүүст өөрсөнд нь атгуулаад л орхи. Харин хуулийн дор хэн бүхэн тэгш бөхийх бас өндийх учиртай. Хуулиар зөвшөөрөгдсөн л бол хувь хүн юуг ч хийж болно. Хуулиар зөвшөөрөгдөөгүй байхад зориуд өөрчилж байгаад хүнийг харгислагч бол төр. Ер нь Үндсэн хууль бол хувь хүний эрх, эрх чөлөөг төрийн харгислалаас хамгаалсан гэрээ. Үндсэн хууль нь дарга нарт өгсөн бэлэг сэлт биш учраас түүнийг дураараа өөрчилж болдоггүй!

Сосорбарам

11,456·3 мин уншина
+0

Сэтгэгдэл (0)

Хожимдсон ч байж магадгүй... | baabar.mn