Маркетингийн цогц ойлголтыг нэг номоос: Бакалаврын түвшний мэдлэгийг товчилсон нь

Маркетинг гэж яг юу вэ? Зарим хүмүүсийн боддогчлон хэрэглэгчийг хууран мэхлэх “хар урлаг” уу, эсвэл бизнесийн өсөлтийг чиглүүлэгч шинжлэх ухаан уу? Жон Жэссап, Жоэл Жэссап нарын хамтран бичсэн Маркетинг (хэвлэгдсэн: 2022, Arcturus / Sirius) ном нь маркетингийг системтэй, ойлгомжтой бөгөөд бүтээлч байдлаар уншигчдад тайлбарлахыг зорилгоо болгожээ. Энэ номыг Эрдэнэбатын Нарангуагийн санаачилгаар НЭПКО хэвлэлийн газар монгол хэлнээ орчуулан уншигчдын хүртээл болголоо. Энэ гарын авлага нь маркетингийн суурь мэдлэгийг богино хугацаанд, нэг дор цэгцтэй авахыг хүссэн анхан болон дунд шатны уншигчид, оюутнууд, бизнес эрхлэгчдэд зориулагджээ.

NEPKO

18,450·4 мин уншина
+0
N

NEPKO

NEPKO publishing

Сэтгэгдэл (0)