Худалч: Бидний дотоод бяцхан улстөрч

Азиз Несин бол зуу гаруй ном бичиж, бүтээлүүд нь гуч гаруй хэлээр орчуулагдсан Туркийн алдарт шог зохиолч. Монгол уншигчид богино шог өгүүллэгүүдээр нь мэднэ. Түүний олон өгүүллэгийг Т.Содномдаржаагийн орчуулгаар унших боломжтой. Мөн зохиолчийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Ч. Алтанзагасын орчуулж, эмхтгэсэн түүвэр “Алиа хошин найр” нэрээр хэвлэгджээ. Несиний “Зюбюк” роман бол уншигчийг инээлгэхийн зэрэгцээ яагаад инээгээд байгаагаа эргэцүүлэхэд хүргэдэг бүтээл. Монгол орчуулгад “Худалч” хэмээн буулгасан Zübük гэдэг нэр нь заль мэх, дүр эсгэх, бусдыг ашиглахын зэрэгцээ өөрийгөө ард түмний төлөөлөгч болгон харуулдаг улстөрчийн хэв шинжийг илэрхийлдэг. Тиймээс энэ романы гол асуулт нь нэг адгийн улстөрчөөр хязгаарлагдахгүй. Адгийн улстөрчийг буруутгаад л болчих уу, эсвэл нийгэм өөрөө түүнийг бүтээж, өөгшүүлж, толгой дээрээ залдаг юм биш биз?

NEPKO

15,423·8 мин уншина
+0
N

NEPKO

NEPKO publishing

Сэтгэгдэл (0)