Цэрэгт явах эр хүн, гал асаах бэр байхгүй болох нь, энэ янзаараа
Эцгийгээ хүү нь алж гэнэ. Согтуу нөхөр нь эхнэрээ хутгалж алж гэнэ. Бяцхан жаалууд архи ууж нас барж гэнэ. Тэр жаалын ээж нь архичин гэнэ. Согтуу жолооч хүүхэд дайрч алж гэнэ. Ээжийгээ согтуудаа аймшигтайгаар хороож гэнэ. Өдөр бүр эцэс төгсгөлгүй архинаас үүдэлтэй, согтуугийн балгаар үйлдсэн сэтгэл сэрхийлгэм гэмт хэргийн аймшигт мэдээллүүд сонстож байна.
М
Мөнгөндалай
@mungundalai