БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН БААТРУУД
1936 оноос Төрөөс тусгайлан Бүгд найрамдах Монгол ард улсын баатар хэмээх албан ёсны цол бий болгон олгож, дагалдуулан одон тэмдгээр шагнах болжээ. 1990 оноос зарлиг гарган уг цолыг Монгол улсын баатар хэмээн нэрийдэх болсон ба энэ нь дээрх “БНМАУ-ын баатар” цолын үргэлжлэл, зөвхөн нэрийг нь өөрчилсөн хэрэг. Өнөөгийн байдлаар баатар цол нийт 61 удаа олгогдсоноос 59 бие хүн, 2 байгууллага багтаж байна. Үүнд Зөвлөлтийн иргэн 18, үүнээс 8 нь сансрын нисгэгч, 5 нь нам төрийн зүтгэлтэн. Монгол улсын иргэн нийт 41 хүн баатар цолоор шагнагджээ. Үүнээс нас барсных нь дараа нэхэн олгогдсон 16 хүн байна. Улс төрийн зүтгэлтэн 7 хүн. Мөн хоёр баатар цолтон хожим нь цаазаар авахуулжээ.
Баабар
Mongolian retired politician, political analyst, conservative writer, public intellectual, political commentator and novelist